Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Казахстаны Астана хотод пара жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 40 гаруй 250 орчим тамирчин оролцсон бөгөөд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын найман жүдоч зодоглож, нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медаль хүртэв. Ингэснээр тэр хоёр ДАШТ-ээс дараалан шагналын тавцанд гарсан нь энэ. Үүнээс өмнө 2022 онд Азербайжаны нийслэл Баку хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медалиар энгэрээ мялааж байв. Ингэснээр тэр пара жүдо бөхөөр ДАШТ-ий хос медальтан болсон бөгөөд энэ төрөлд түүнээс өөр медаль хүртсэн монгол тамирчин үгүй билээ. Л.Туруунаагийн хувьд өнгөрсөн жил “Парис-2024” паралимпын наадмаар хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж, шагналт V байр эзэлж байсан юм.
Үүнээс гадна J1 ангиллын эрэгтэйчүүдийн -75 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат шагналт VII байр эзэлжээ. Харин +95 кг-ын жинд спортын мастер Л.Эрдэнэбилэг хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдсан ч ялагдсан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
