Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Guys” хамтлаг 5-р сарын 31-ны өдөр “SocialPay Park”-д 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо хийхээр товлоод буй билээ. Тэгвэл тус хамтлагийн салшгүй нэгэн эрхэм болох М.Мягмар буюу Мийгаа тус тоглолтод оролцох эсэх фенүүдийнх нь хувьд маш том хүлээлт үүсгээд байна.
Учир нь Мийгаа гэр бүлийн хамт Канад улсад ажиллаж амьдарч буй юм. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиож хамтлагийнхан нь төрсөн өдрийн мэнд хүргэж "Алаг үрс амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд энх тунх жаргаж яваарай найз минь... Жич: Шивнээ байнаа... Аль болох л хурдан ирээ хө"... гэжээ.
“Guys” хамтлагийн “Сургууль минь Баяртай” тоглолт 28 жилийн хугацаан дахь анхны албан ёсны задгай талбайн тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэгвэл дээрх шивнээгээс харахад "Guys" хамтлагийн баргил хоолой Мийгаа 5-р сарын 31-нд “SocialPay Park”-д болох тоглолтдоо ирж, үзэгчд фенүүддээ гэнэтийн бэлэг барьж магадгүй гэсэн итгэл төрж эхэлжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
