Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөг

Дэлхийд гайхагдсан морин циркийн үзүүлбэртэй “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дөхөнгүүт багачуудаа хэрхэн баярлуулах вэ, чухам ямар үзвэрүүд үзүүлбэл үр дүнтэй вэ гэдэг асуулттай эцэг эхчүүд тулдаг. Соёлын яам, хүүхэд залуучуудын газар, дүүрэг хороодоос олон талт ажлуудыг зохион байгуулдаг боловч хүүхэд бүрт хүртэх нь ховор. Замын бөглөрөл, дараалал хэт ихэсдэг тул хүүхэд, залуучуудын паркт хүн бүр хүүхдээ тоглуулж амждаггүй гээд бэрхшээл их.

“Нандин хөгжил” сан шинэ суурьшдын бүс яармагт нисэхээс уруудаад байрлах “IC park” олон улсын цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэ жилийн арга хэмжээний онцлогийг дурьдахаас өмнө өнгөрсөн жилийн ололт амжилтыг эргэн нэг сөхөх нь зүйтэй болов уу. “IC park” олон улсын цэцэрлэгт хүрээлэн нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах 350.000 мкв газарт “Олон улсын цэцэрлэгт хүрээлэн” төслийг 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.  Уг төсөл нь нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амарч зугаалах, ногоон хөгжлийн стандартыг хангасан дэвшилтэт технологийг ашиглан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд улс үндэстний түүх, соёл урлагийн онцлогийг сурталчлан таниулах орон зайн төлөвлөлтийг бий болгохын сацуу хүүхэд  залууст эх дэлхий, байгаль орчныг хайрлан хамгаалах, тэдэнд суурь мэдлэг, экологийн боловсрол олгох, дадлага хийх зориулалт бүхий дөрвөн улирлын жимсний мод, тарьц ургуулах ботаник хүрээлэнг бий болгох нь тэдний эрхэм зорилго. Дөрвөн улирлын хүлэмж, усан толио, хиймэд нуур, алсыг харах өндөрлөгүүд, шинжлэх ухаан танин мэдэхүйн парк, спортын талбай, олон улсын соёлын газар, дугуйн бас гүйлтийн зам, автомашины ил ба явган зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөлтийн дагуу  гүйцэтгэж эхлээд байна.

Эдгээр бүтээн байгуулалтын зэрэгцээ хувийн хэвшил буюу “Нандин хөгжил” сангийн хамт олонд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөр бүхий арга хэмжээг зохион байгуулах эрх олгосон явдал хийж бүтээх эрмэлзэл бүхий залуусыг дэмжиж буйн илэрхийлэл юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын нэгэнд “ТХ” продакшны авьяаслаг багачууд бүтэн өдөр тоглолт хийж, дуучин Ч.Уранхолбоо ая дуугаа өргөсөн юм. Гэр бүлүүд дурсгалын зураг авахуулах гоёмсог тайзыг талбайн голд байршуулсан байв. Хүүхдийн тоглоомууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг төрөл зүйлээр нь ангилан байршуулсан явдал эцэг эхчүүдийн талархлыг хүлээв. Гар зургийн уралдааны ялагчид тодорч, робот тоглоомыг багачууд тойрон бүчна. Шинэ суурьшлын бүсийн иргэд заавал хотын төвийг зорьж түгжрэхгүй, хүүхдүүдээ магнай тэнэгэр баярлуулах бүх боломжийг бүрдүүлсэн байв.

Энэ жилийн 2025.05.31-01-ний хооронд зохион байгуулах “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгийн хөтөлбөрийг улам баяжуулжээ.  “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг охид дуу, бүжиг, загварын үзүүлбэрүүд, Монгол улсын Гавьяат жүжигчин Д.Ариунболд ахлагчтай  морин циркийн хамт олны “Талын морьтон залуус” үзүүлбэр, “ТХ” продакшны хамт олон “New face”, “ICY”, “Сайн, муу”, “Boom boom”, “Утаа”, “Tes rivers”, “Маск”, “High hopes”, “Jennie” бүжиг, “Анхны хайр”, “Нандин охин”, “Охин үр” дуу, “Кино групп” жүжигчилсэн тоглолтоо толилуулах аж. Бүжиг, шүлэг, дууны уралдаанаас шалгарсан 20 хүүхдэд ивээн тэтгэгч компанийн гарын бэлэг гардуулахаа зохион байгуулагчид мэдэгдлээ.  

Д.Ариунболд ахлагчтай “Талын морьтон залуус” морин циркийн хамтлаг нь БНСУ-ын Жежү арал, бүх хятадын таван одтой ресортод морин циркийн үзүүлбэрээр үзэгчдийн талархлыг хүлээсэн гайхамшигт залуус юм. “Талын морьтон залуус” нь хэдхэн өдрийн өмнө монголд айлчилсан Австри улсын ерөнхийлөгчид тоглолтоо толилуулсан билээ. “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгт анх удаа монголын хүүхэд багачууд дэлхийд алдартай морин циркийн тоглолт үзэх нь ээ.  

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

12 цаг 10 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

13 цаг 50 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

15 цаг 12 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

16 цаг 7 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

20 цаг 20 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа