Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Бутан улсын Аз жаргалын яамнаас зохион байгуулж байгаа "Шинжлэх ухаан, Майндфүлнэсс ба Бясалгал" олон улсын очирт хөлгөний бага хуралд ая дуугаа өргөх Монгол улсынхаа соёлын өвийг таниулцуулах хүндтэй урилгаар Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг ахтай хамт хүрэлцэн ирлээ.

Хөтөлбөрийн дагуу өчигдөр Бутаны ерөнхий сайд болох Цэрэн Тобгагийн хүлээн авалтанд уригдан ая дуугаа өргөж олон орны олон сайхан эрдэмтэн, бясалгаач, судлаач, дээдэс багш нарын талархалыг хүлээлээ.
Мөн Аз жаргал судлалын үндэсний төвийн ерөнхийлөгч Дашо Карма Урагын Эзэн хаан, хатанд зориулсан дууг шинэчилсэн хувилбараар дуулуулах хүсэлтийн дагуу 2 сарын хугацаанд дууны найруулгыг шинэчилэх, эх хэл дээр нь дуулах гээд чамгүй хичээж ажилласан "Траб траб гир гир" буюу аз жаргалтай амьдралын тухай сайхан дууг 6 сарын 5ны Непал, Ладак, Бутан, Монгол уран бүтээлч нарын нэгдсэн тоглолтонд Бутанчуудын сонорт миний бие дуулж хүргэнэ.
Энэхүү ажлыг бүхий л түвшинд гүйцэтгэж, дэмжиж ажилласан "Майнд рефлешин форум"-ын багийнхандаа талархсанаа илэрхийлье!
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
