Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Шүүхээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарыг 10 хоног албадан сургалтанд хамруулж, ес хоног баривчлах шийдвэр гарсан.
Тэгвэл өчигдөр Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлжээ. Улмаар шүүхээс давж заалдах гомдлыг үндэслэн баривчлах шийтгэлийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн гаргасан аж. Ингээд шүүгчийн захирамжийн дагуу Ж.Энхжаргаланг өчигдөр 19.00 цагийн үед сулласан байна.
Харин иргэн Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид хоригдож буй.
Хэргийг эргэн сануулбал, Тэднийг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор цахим орчинд хэрүүл маргаан үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн, харилцан нэгэндээ халдаж, хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр дээрх шийтгэлийг ногдуулсан байна. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж ес хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулахаар шийдвэрлэгдсэн байдаг
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
