Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагджээ

Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөбөрт 3000 сурагч хамрагджээ

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэн мянгаараа тэнд цуглаж. Хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийв. Нүцгэн шахуу охид үсдэлцэж, бүлэглэн биеэ толгой, нүүр, элэг түрийгүй өшигчин, халамцаж, сэтгэл хөдлөлөө удирдах ухаан төлөвшөөгүй, цөс нь хөөрч, цус нь буцалсан хөвгүүд амаараа дүүрэн хараал урсгаж, биеэ хэргээр өдөн зодолдож, хутга мэсээр үеийнхнээ гэмтээв. Залуус олны газар нэрээ хичээх нь бүү хэл явдлаа хянах хүмүүжил, ухамсаргүй болсоор байгаагийн зөвхөн ганцхан жишээ “Зуны зугаа-113” шоуны үеэр гарсан танхайрал харуулж байна.

Тус шоу тоглолтын үеэр цагдаагийнхан 35 удаагийн дуудлагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажилласан бөгөөд 22 дуудлага нь эрүүгийн хэргийн ангилалд хамаарч. Тоглолтын үеэр 10 хутга, зодооны 2 хэрэгсэл хураан авсан байна. Энэ бол аюул. Айж эмээх хүмүүжилгүй, хэн нэгнийг хохироож байгаадаа гэмшдэггүй бүтэн үе өсөж өндийж байна.

Залууст хүн байхын утгыг таниулсан, сургалт, сэтгэл заслын олон талт ажил хийх хэрэгцээ бий болжээ. Хүүхэд нэг бүрийн ухамсарт сэтгэхүйтэй нь харилцах цаг иржээ. Өсөж хөгжиж, хүний нийгмийн харилцаанд шилжин орж ирж байгаа залуусынхаа сэтгэл зүй, харилцааны хандлага, хэрэгцээг ойлгох, засах цаг одоо л юм байна. Үүний тулд эцэг эх төдийгүй төр улс, хүүхдийн төлөө ажилладаг гэх байгууллагууд “Малчны 10 бодлого” хөтөлбөрийг анхаарч хэрэгжихэд нь өөр өөрсдийн хүчээ дайчилж, зөв Монгол хүүхдийн төлөө хамтарч ажиллаасай.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр, “Монгол адууны диваажин” ТББ-аас санаачлан Монгол хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өсвөрийн 8-14 насны хүүхдүүдэд өрөвч зөөлөн, нинж сэтгэл суулгах, сэтгэл заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү сургалтыг эхлүүлэх болсон үндэслэл нь, ядарсанд задардаг хүүхэд олшрох вий, бидний үр хүүхэд гэмт хэрэг, нийгмийн болохгүй, бүтэхгүй рүү хөл алдах вий, уруу татагдаж, өөрийгөө удирдах сэтгэл зүйн дархлаагүй хүмүүжих вий, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх вий, зэрлэг балмад этгээд болж төлөвших вий гэх айдасгүй ирээдүйн төлөө юм.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо тогтмол өсөж байгааг 2024 онд хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоон мэдээнээс харж болно. Тодруулбал, 1373 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1343 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ.

"Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол" олгох шаардлага дээрх тоон үзүүлэлтээс, хүүхэд залуусын өнөөгийн хандлага харилцааны гажуудлаас шууд харагдаж байна.

2000-аад оноос Норвеги, Швед, Дани зэрэг улс боловсролын системдээ “empathy education” буюу өрөвч зөөлөн нинж сэтгэлийг төлөвшүүлэх боловсролын арга зүйг нэвтрүүлснээр үе тэнгийн дээрэлхэлт, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт оролцсон байдал илт буурчээ.

НИТХ бодлого, алсын харааг нь дэмжиж байгаа, амьтныг хайрлах хүүхдийн сэтгэл зүйгээр дамжуулан өрөвч нинжин сэтгэлийн боловсрол олгох тус хөтөлбөрт Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 сургуулийн 3000 хүүхэд хамрагдаж байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд орших мал бүхий 20 айлд долоо хоног бүрийн бямба гарагийг сонгон Монгол ахуйтайгаа танилцаж, монгол хүүхдийн мэдвэл зохих ахуйд амьдарч, бие дааж байгаа юм. Ингэхдээ 30 хүүхдийг зургаан хүн хариуцах бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн Магадлан шинжлэлийн сургуулийн шинжээчийн ангийн 60 оюутан, АУИС-ийн 50 эмч оюутан, Монголын сурагчдын холбооны 20 сургагч багш зэрэг сайн дурынхны тусламжтайгаар хөтөлбөр амжилттай хэрэгжээд эхэлсэн.

Хүүхдийн сайн сайхны төлөө цохилох зүрхтэй, за гэж хэлж чаддаг эцэх эх, төр дэх аав ээжүүд зөв Монгол хүүхдийг бэлтгэх өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох үйл хэрэгт гар бие оролцоосой. Зөв Монгол хүнийг бэлтгэхийн суурь нь зөв хүүхэд. Зөв хүүхдийг гэр бүлийн боловсрол, гэрийн хүмүүжлээс ангид ойлгох боломжгүй юм. Ахуйтайгаа харилцаж мэддэг, аавынхаа үгнээс хол зөрдөггүй, Монгол гэх үндэстний онцлог, ондоошлоо хадгалдаг, ёсноосоо гаждаггүй, ёр билэггүй үгсийг цээрлэдэг байх нь Монгол хүний хамгийн наад захын эрхэм чанар билээ.    

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

12 цаг 23 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

14 цаг 3 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

15 цаг 25 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

16 цаг 20 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

20 цаг 33 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа