Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ. Уг сургалтад Герман, Япон, Тайвань, Солонгос улсын барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцов.

Мөн метро системийн төлөвлөлт, инженерийн шийдэл, аюулгүй байдал, барилгын шинэ техник, технологийн хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэв.

Ташрамд, Монголын барилга, авто зам, дэд бүтцийн салбарын инженерүүд эдгээр арга хэмжээгээр дамжуулан олон улсын шилдэг туршлагыг судалж, цаашдын бодлого ,төсөл хөтөлбөртөө тусгах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Уг сургалт маргааш “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилнэ. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэх юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
