Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Улсын хэмжээнд энэ сарын 20-ний байдлаар, улаанбурхан өвчний 8648 тохиолдол бүртгэгджээ.
Үүний 90 орчим хувь нь буюу дийлэнх нь эдгэсэн байна. Харин долоон хүн халдварын шалтгаанаар нас барсны тав нь вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхэд байсан бол хоёр нь дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ. Одоогоор эмнэлэгт 691, гэрээр 1154 хүн эмчлүүлж байна. Сүүлийн нэг хоногт 193 хүн өвчилсөн нь батлагдсан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр ярихдаа, "Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой нийт орны 86 хувийг дэлгэсэн. Хүнд оноштой хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөнгөн тохиолдлыг гэрээр эмчилж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газарт гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн мэдээллийг өгч, өрхийн эмнэлэгт дамжуулан эмчийн хяналтад эмчилгээ хийж байна. Халдварын тархалт 10-14 насны хүүхдийн дунд өндөр төдийгүй ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Хичээл сургууль амарсантай холбоотой өвчлөл буурна гэж үзэж байна” хэмээв.
Мөн тэрбээр улаанбурхан өвчний дархлаажуулалтыг дүүргийн эмнэлэгт 22:00 цаг, ХӨСҮТ-д 24 цаг хүртэл хийж байна. Энэ өвчин нь вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой учир дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
