Сурвалжлага: Туулын бургасыг хядаж Зайсангийн айлуудыг дулааны шугаманд холбоно!

Сурвалжлага: Туулын бургасыг хядаж Зайсангийн айлуудыг дулааны шугаманд холбоно!

Энэ сарын 18-наас эхлэн /2025.06.18/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын эрэг дагуу байрлах бургасыг тайрч, хядаж байна гэсэн иргэний мэдээлэл манай редакцид ирсэн юм. Мэдээллийн дагуу очиход Дархан цаазат Богдхан уулын хойд хормой, хатан Туулын хэвлийг цөмлөж, бургасыг нь хядаж тэндээ дулааны шугам барих ажлыг эхлүүлсэн байлаа. Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын замбараагүй газар олголт, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдаас үүдэж Дархан цаазат уул, ус ургамал ногоонууд хядагдаж, үгүй болж буй. Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Bella vista хотхоны чанх ард Туул голын эрэг дагуу очиход 5-6 ажилчид бургаснуудыг тайрч байлаа.

Тэд Туул голоос ердөө тав, зургаан алхамын урд байв. Тэнд ямар ажил явагдаж байгаа талаар тодруулахад, “Дулааны шугам тавих гэж байгаа юм. Та нар зүүн тийш жаахан алхвал эхнээсээ дулааны шонгууд боссон. Зайсангийн айлуудыг бүгдийг нь дулаанаар хангах гэж байгаа юм. Энд төвлөрсөн дулааны шугам огт байхгүй энэ хавийн айлууд бүгд Л.Гүндалайгийн хувийн шугамнаас ус, дулаанаа авдаг байсан” гэх хариултыг өгөв. Харин зарим ажилчид, “Бид өдрийн ажилчид учраас тодорхой мэдээлэл байхгүй байна.

Ямартай ч дулааны шугам татах гэж байгаа учраас эдгээр бургаснуудыг тайрч, замыг нь чөлөөл гэж үүрэгдсэн, дарга нараас асуу” гэлээ. ”Бид үргэлжлүүлэн, албаны хүмүүсээс мэдээллийг тодруулахаар цааш алхав. Экскаватор машины мөр тод зам татуулж хажууд нь тайрсан бургасууд ярайж буй нь эмгэнэлтэй харагдана. Угтаа Богд Уул, түүний хойд хормойд орших Туул гол бол дархан цаазат газар. Гэвч эрх мэдэлтэй албан тушаалтнууд Туулын бургасыг хядаж орон сууц, хауснууд барих, цаашлаад ус дулаанаар боодог гишүүд ч бий аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай Зайсангийн газраас хөрөнгөжсөн нэгэн. Одоогоос хэдэн жилийн өмнө тэрбээр, “Надад мөнгө төл эсвэл хэн ч дулаан авахгүй” гэж олон мянган оршин суугчдыг боож хааж байна гэх мэдээлэл ч мөн гарч байсан удаатай. Энэ ажлын талаар талбайн инженер н.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Зайсангийн зүүн хэсгийг төвлөрсөн дулаанаар хангах ажил явагдаж байгаа. Энэхүү ажил Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дүгнэлтээр холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч гуравдугаар сарын 30-нд гэрээ байгуулагдсан. Улмаар тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажил хийгдэж байгаа.

 

Мод тайрах ажил энэ сарын 12-ноос эхэлсэн. Бид бага моднуудыг шилжүүлж өөр газар суулгана. Харин том бургаснууд бол тайрагдаж байгаа. Энэ ажил 12 дугаар сарын 30-нд дуусах гэрээтэй, гэхдээ бид 9 сар буюу дулаан халаалтын үе эхлэхээс өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байна” гэлээ. Улаанбаатар хот гучаад жилийн өмнө Сэлбэ, Дунд, Улиастай болон Туулын гэх мэт гурав, дөрвөн голтой байсан. Тэд ээлжлэн нүд аньсаар Туул гол л тунаж үлдсэн байдаг. Гэтэл одоо эрэг дагуу байрлах бургасуудыг нь хядаж, урсаж буй усыг нь бохирдуулж, дархалж хамгаалах бус цаазалж буй нь эмгэнэлтэй.

М.Үүрийнтуяа

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

10 цаг 48 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

12 цаг 28 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

13 цаг 50 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

14 цаг 45 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

18 цаг 58 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа