Оны эхний сард импортын барааны дүн 936 сая ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 36 хувь нэмэгджээ.

Оны эхний сард импортын барааны дүн 936 сая ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 36 хувь нэмэгджээ.

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард импортоор нийт 936 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 248 сая ам.доллароор буюу 36 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзлэв.

Нийт дүнд

Гол нэрийн импортын барааны тоо хэмжээг харвал 2024 оны нэгдүгээр сард 15,034 машин импортлогджээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлт боллоо. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.