“Хүрээ цам-Даншиг наадам 2025” хүй долоон худагт болж байна

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” хүй долоон худагт болж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр,“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ. 

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдах аж. Үүнд

- 256 бөхийн барилдаан

- Хурдан морины уралдаан

- Жороо морины уралдаан

- Үндэсний сур харвааны тэмцээн

- Үндэсний шагайн харвааны тэмцээн

- Морьт харвааны тэмцээн

- Морьтны үзүүлбэр

- Цам харайх ёслол

- Сээр цохих тэмцээн

- Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт

- Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт

- Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт

- Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,

- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн

- Монгол үндэсний хувцасны үзүүлбэр

- Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга

- Их эзэн Чингис хааны тахилга

- Балин, тосон урлалын тэмцээн

- Унзад, голч лам нарын тэмцээн

- Номын мэтгэлцээний тэмцээн

- Сор залах, соёмбот туг залах ёслол тус тус болох юм байна. 

  • Цам харайх ёслолд 120 гаруй цамчин оролцоно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Мөн хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. Цамчид Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлэх аж. 

  • Хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадмын үеэр иргэд хувийн машинаас гадна хоёр төрлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой юм. Тодруулбал, 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх-Яармаг-Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.Түүнчлэн “Улаанбаатар” өртөөнөөс “Давааны зөрлөг” хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялах юм. Дээрх чиглэлд гурван вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Улмаар “Давааны зөрлөг”-өөс нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх аж. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, “Давааны зөрлөг”-т 08:50 зогсоно. Харин “Давааны зөрлөг”-өөс 10:06 цагт хөдлөөд, “Улаанбаатар өртөө”-нд 10:55 цагт зогсох юм байна.

  • Даншиг наадмаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулж байна. Соёл урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй аж. Зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх газрууд монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулж байна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,

B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,

С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,

E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,

F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.



 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

10 цаг 50 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

12 цаг 30 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

13 цаг 51 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

14 цаг 46 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

19 цаг 0 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа