Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохирсон хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архангай аймаг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар, тухайн хэргүүд нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд архидан согтуурсан үедээ 2876 гэмт хэргийг үйлдсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Хүний амь нас хохироосон буюу Хүнийг алах” нийт 74 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
