Хохирогч М.Сэлэнгэ: О.Ариунгэрэлт дарга ГУРВАН ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ЗОДОЖ, ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН

Хохирогч М.Сэлэнгэ: О.Ариунгэрэлт дарга ГУРВАН ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ЗОДОЖ, ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт  ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт гаргаж байгаа төдийгүй эмэгтэй ажилчдаа удаа дараа зодож, хүчирхийлж байгаа ноцтой мэдээлэл манай редакцид ирсэн юм. Бид энэ талаарх мэдээллийг хохирогч М.Сэлэнгээс тодруулахад,

 

М.Сэлэнгэ миний бие Орхон аймгийн боловсролын газарт хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсрол хариуцсан ахлах арга зүйч албан тушаал дээр 2023 оны 11-р сард ажилд орсон. Энэ жил манай боловсролын салбар нь “Байгууллагын соёл, багшийн ёс зүйн жил” болгон зарласан. Гэтэл боловсролын газрын дарга Ожоовор овогтой Ариунгэрэлт нь төрийн албан хаагчдад ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, бүүлийдэлт үзүүлдэг, эмэгтэй албан хаагч нарыг зоддог хүчирхийлдэг ёс бус үйлдэл нь хэрээс хэтэрч, эцэст нь бие махбодийн хүчирхийлэл, гоо сайхан, эрүүл мэндэд хохирол учруулсан.

О.Ариунгэрэлт нь ажил төрлийн шуурхай дээр дандаа орилж, хашгирч, загнаж, харилцан ярилцах шийдэлт хүрэх ямар ч сонирхолгүй, ховоор ажил хийдэг хүн. Эргэн тойрны хамаарал бүхий арга зүйчид  өөрсдөд нь таалагддаггүй охид бүсгүйчүүдийн хүрээлэл нь өөрсдөөс нь гайгүй бол Ариунгэрэлт даргаар дарамтлуулдаг, загнуулдаг, халуулдаг уламжлалтай..

 

ЗАМААС  ӨНХӨРЧ УНАХДАА ГАРЫН АЛГА, ТОЛГОЙ, ТОХОЙ, ӨВДӨГ, ШИЛБЭНД ЧУЛУУ ЗООГДОЖ, ЗУЛГАРЧ, ШАЛБАРЧ ЦУС ГАРСАН

 

2025.06.24-06.30-ны хооронд манай газрын 13 алба хаагч, Өмнөговь, Дундговь аймгуудаар туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулж нэг хүнээс 500,000 төгрөгийг хураан авсан. 2025.06.28-ны өдөр Өмнөговь аймгийн гаргаж өгдөг гэх хаалганаас 10-аад кмын цаана хоол зүйч Батцэнгэл, мэдээллийн технологийн арга зүйч Болортуяа нар бие биенээ янхан, банзал гэх мэтээр доромжилж, үсдэлцэж зодолдсон.

Хоол зүйч Батцэнгэл тамирчин Азийн аварга, 7 хоног бүр бэлтгэл  хүн тул Болортуяаг 2 зодсон ингээд бид салгах гэсээр байтал манай машин зогсож, хаалга онгойгоод урд машинаас Ариунгэрэлт дарга “лалруудаа буугаад ир”, “хайр даадаггүй пяздаа нарыг алаад хаячихъя гэж орилсоор ирсэн. Хаалга онгойлгож би буутал намайг үсдэж, алгадаж зодож, газар унагаасан би зодуулна гэж огт санаагүй тул өндөр хайргатай хар замаас  өнхөрч унахдаа гарын алга, толгой, тохой, өвдөг, шилбэнд чулуу зоогдож, зулгарч, шалбарч цус гарсан. Шокын байдалтай хэвтэж байтал гадаад хэлний арга зүйч Даваахүү, цахим хариуцсан арга зүйч Болортуяа нарыг мөн зодож байгаа харагдсан. Манай машинд хүүхнүүд бие биеэ үсдэж байхад урд явж байгаа газрын дарга хараал зүхэл болсоор ирсэнд манай машинаас хэн  нэгэн арга зүйч нь зодуулах захиалга өгсөн гэж хардаж байна. Учир нь  адилхан зодолдсон хоол зүйчид  юу ч хэлэхгүй өөрийнхөө машинд суулгаснаа, нөгөө мэргэжилтэн Болортуяаг дарга зодсон нь бүлэглэж зодох хэлбэрт орж байна. Энэ бүх зодоон, хүчирийлэл болж байхад хамт явсан арга зүйч нар хараад зогсож байсан нь үгсэн хуйвалдсан, ийм үйл явдал болохыг урьдчилж мэдэж байсан мэт сэтгэгдэл төрж байлаа.

Бид яагаад даргад зодуулснаа мэдэхгүйгээр барахгүй, яагаад нэг өрөөний 2 арга зүйч хоорондоо зодолдож байхад нэгийг нь өмөөрч өөрийнхөө машинд суулгаад, нэгийг нь нэмж зодоод, хажууд нь сууж явсан Даваахүү арга зүйч бид 2 зодуулсандаа маш их гомдолтой байна. Энэ бол зүгээр нэг уучлалт гуйгаад өнгөрөх асуудал биш юм. 2025.07.02-ны өдөр сэтгүүлч ирж яриа авсны дараа 11 хүн намайг дарамталж, бэлэг сэлт өгөхийг оролдсон.

 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХҮН ДООД АЛБАН ТУШААЛТНАА ЗОДДОГ, ҮСДДЭГ, ГУТААН ДОРОМЖИЛДОГ, ХОВООР АЖИЛ ХИЙДЭГТ МАШ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА

 

2024 оны 1-р сард /12-р сар ч байж магад энэ 2 сарын нэгэнд/ УБ хотын...дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар манай аймагт туршлага солилцож, Хуримын ордны орос ресторанд хүлээн авалт хийж байна хүрээд гэж хоол зүйч залгаад би орноосоо босоод очсон юм. Хүлээн авалт тараад хүмүүс хувцсаа өмсөж байтал Ариунгэрэлт дарга миний үснээс татаж байгаад нүүрлүү алагдсан би ичингээ инээмсэглээд хүүе даргаа яаж байнаа гэтэл “Чи энэ Говь-Алтайнхныг харж байна уу...бид 2 бол Завхан шүү” гэж хэлсэн. Бид даргыг хүргэж өгөөд би Тайвантуул мэргэжилтэн дарга сая намайг алагдаад гэтэл харин эрхлэгч нар тэгээд байсан гэсэн. Би дараа нь биеийн тамирын Бүжидмаа мэргэжилтэнд хэлсэн чинь “за би нэг хэлье дээ, дарга тасарчихсан байхгүй юу дээ” гээд өнгөрсөн. Миний биед халдсан 2 дахь тохиолдол юм.

Бүхэл бүтэн боловсролын салбарыг удирдлага, төрийн албан хаагч, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг хүн доод албан тушаалтнаа зоддог, үсддэг, эрүүл мэнд гоо сайхан, эрхэмсэг оршихуйд нь  халддаг, гутаан доромжилдог, бүүлийддэг, ялгаварлан гудаархдаг, ховоор ажил хийдэгт маш их гомдолтой байна. Би өөрөө хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, АУБ нарт хүчирхийллийн эсрэг бодлого, үйл ажиллагааны чиглэл өгч ажилладаг атлаа өөрөө зодуулчихсан яаж нэгжрүүгээ худлаа уянгалж ажил хийж байгаа дүр эсгэж чадахгүй.

 Та бүхэн Ариунгэрэлт даргын танхайрсан хүчирхийлсэн асуудалд арга хэмжээ авахгүй бол би хүний эрхийн үндэсний комисс, Монгол улсын хүүхдийн зөвлөлийн тэргүүнд хандах болно.

Төрийн албан хаагчийг үндсэн хуулинд заасан хөдөлмөр эрхээр хангах, хүчирхийлэлгүй, дарамтгүй ажлаа хийх боломжоор хангаж өгнө үү гэв.

/Арга хэмжээ авсан тушаал, зодуулсан зураг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн хамт хавсаргав/

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

10 цаг 51 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

12 цаг 31 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

13 цаг 53 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

14 цаг 48 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

19 цаг 1 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа