Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламент хаврын чуулганы хугацаанд 70 гаруй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тэдгээрийн нэг нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцснээрээ онцлог билээ. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж, ярилцлаа.

- Энэ хаврын чуулганаар олон нийтийн анхаарлын төвд байсан эрхтэн шилжүүлэн суулгах болон цусны донорын асуудлыг зохицуулах хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүллээ. Та эдгээр хуулийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

- Эрхтэн шилжүүлэн суулгах нь Монголын анагаах ухааны хөгжлийн нэг том алхам юм. Өнөөдөр Монгол Улсад элэг, бөөр зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг дөрвөн эмнэлэг байна. Энэ бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Хамгийн гол нь иргэд маань одоо гадаад руу явж, эд хөрөнгөө зарж эрхтэн солиулах шаардлага эрс багассан. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн зүгээс даадаг болсон санхүүгийн дэмжлэгийн үр дүн. Товчхондоо иргэдийн нуруун дээрх санхүүгийн дарамтыг асар их бууруулж, хөнгөлж байна гэсэн үг.

– Донорын асуудал, ялангуяа амьгүй донорын тухайд ямар зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан бэ?

– Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал зөвхөн эмнэлгийн төдийгүй ёс зүйн маш нарийн асуудал юм. Амьд донорыг аль болох ашиглахгүй байх, хүний наймаанаас ангид байх дэлхийн чиг хандлагыг бид баримталж байна. Үүний тулд Станбулын тунхаглалыг дагаж байгаа. Амьгүй донорыг илүү үр дүнтэй ашиглахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулж, ар гэрт нь үүсдэг санхүүгийн дарамтыг бууруулах зохицуулалтууд орсон. Жишээлбэл, оршуулгын зардлыг хаанаас, хэрхэн гаргах талаар илүү тодорхой болгосон.

– Цусны донорын тухайд тусдаа хуулиар зохицуулах болсон тухай хэлж байна. Энэ ямар өөрчлөлт авчирсан бэ?

– Өмнө нь эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах болон цусны донорын асуудал нэг хуульд багтаж байв. Харин одоо эдгээрийг хоёр тусдаа, бие даасан хууль болгож, чиглэл чиглэлээр нь нарийн зохицуулалт хийж эхэлсэн. Цус гэдэг бол зөвхөн улаан өнгийн шингэн биш. Түүнээс олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. К витамин, бүлэгнэлтийн факторууд, улаан эс, сийвэн зэрэг олон зүйл бий. Энэ бүгдийг дотооддоо үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, донорын аюулгүй байдлыг хангах нь маш чухал.

– Цусны донорын ач холбогдлын тухайд та ямар байр суурьтай байна вэ?

– Би эрэгтэйчүүдийг, ялангуяа 30-50 насныхныг цусаа тогтмол өгч байхыг уриалдаг. Яагаад гэвэл Монгол эрчүүдийн дунд цусны төмрийн илүүдэл түгээмэл байдаг. Цус өгөх нь зөвхөн бусдад тусалж байгаа хэрэг биш, харин өөртөө эмчилгээ хийж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь төмрийн илүүдлээс сэргийлэх үр нөлөөтэй. Мөн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өндөр технологи ашиглаж байгаа тул аюулгүй байдал хангагдсан гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

– Та энэ салбараас шууд орж ирсэн УИХ-ын гишүүний хувьд маш олон ажлын хэсгийг ахалж, хууль боловсруулж байна. Эдгээр ажлууд богино хугацаанд үр дүнд хүрч чадсан шалтгаан нь юу вэ?

Эдгээр хууль санаачлалт, судалгаанууд бол зохиож бодсон зүйл биш. Бүгд бодит амьдралаас урган гарсан. Би өөрөө энэ салбарын мэргэжилтэн учраас нүдээрээ харсан, туулсан олон асуудлыг хуульд тусгаж, хуулийн хэлэлцүүлэгт оруулж чадсан. Мөн салбарын тэргүүлэх эмч, судлаачидтайгаа нягт хамтран ажилласан. Тэдний дэмжлэг, хамтын хүчээр богино хугацаанд нэлээн чамбай төсөл боловсруулж чадсан.

– Салбарын яамны сайдын хувьд, мөн олон жил хавдрын эмч, мэс засалч байсан хүний хувьд иргэддээ юуг хамгийн түрүүнд зөвлөх вэ?

– Хоёр зүйлийг л байнга хэлдэг. Нэгд, амьдралын зөв хэв маяг чухал. Тамхи, архи, илүүдэл жин гурав хорт хавдрын 33 хувийг үүсгэж байгаа. Энэ гурвыг хязгаарлаж чадвал хавдрын шинэ тохиолдлыг гуравны нэгээр бууруулах боломж бий. Хоёрт, эрт илрүүлгийн үзлэгт заавал хамрагдаарай. Эрт үед оношлогдвол бүрэн эдгэрэх боломж их. Эрт илрүүлэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.

– Та эмийн сонсгол явуулж, парламентын хяналтыг идэвхтэй хэрэгжүүлж байсан. Энэ ажил хэр үр дүнд хүрсэн бэ?

Эмийн үнийн хөөрөгдөл, чанаргүй эм, монополь тогтолцооны эсрэг чиглэсэн сонсгол, хяналт шалгалтын ажлууд үр дүнтэй болсон. 12 заалт бүхий УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт чиглэл өгсөн. Одоо бид бодитой хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Лавлагаа лабораториудын чадавхийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эмээр хангах зорилт тавьж байна.

– Таны хувьд энэ парламентын онцлогийг хэрхэн харж байна вэ?

– Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй болж, салбар салбарын төлөөлөлтэй болсон нь нэг онцлог. Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбараас мэргэжлийн эмч парламентад орсон нь миний хувьд том завшаан байлаа. Хууль батлахын зэрэгцээ салбартаа “манаач” хийж чаддаг, зөв бодлого гаргах боломжтой гэдгийг харуулсан гэж бодож байна. Хүн төвтэй, иж бүрэн хууль эрх зүйн орчныг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа