800 сая ам.долларын хөрөнгөөр Монголын тэргүүн баячуудын 7-д жагсаж байсан Ц.Баатарсайхан хөлжсөн түүх: Төрөөс төсөл хөтөлбөр нэрээр 31,5 тэрбум, Хөгжлийн банкнаас 192,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ

800 сая ам.долларын хөрөнгөөр Монголын тэргүүн баячуудын 7-д жагсаж байсан Ц.Баатарсайхан хөлжсөн түүх: Төрөөс төсөл хөтөлбөр нэрээр 31,5 тэрбум, Хөгжлийн банкнаас 192,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ

Монгол Улсын Хөгжлийн банк ноолуур боловсруулах салбарыг бодлогын түвшинд дэмжих чиглэлээр үе үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн удаа дараагийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад оролцож, санхүүгийн эх үүсвэрээр ханган ажилласаар ирсэн.

Анх 2012 оноос эхлэн дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сайжруулан тоног төхөөрөмжийг шинэчлэх, эцсийн бүтээгдэхүүн экспортлох явдлыг дэмжих зорилгоор шууд болон арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн байдаг.

Тэгвэл “Ноолуур" хөтөлбөрт тасралтгүй 20 жил хамрагдаж, 2013-2015 оны хооронд 31,5 тэрбум төгрөгийг төрөөс авсан.Үүнд:

:

  • 2013 оны аравдугаар сарын 15-нд 5 тэрбум,
  • 2014 онд оны гуравдугаар сарын 3-нд 2 тэрбум,
  • 2014 оны 8 сарын 11-нд 630 сая,
  • 2014 оны 12-р сарын 31-нд 8 тэрбум,
  • 2015 оны тавдугаар сарын 7-нд 3 тэрбум
  • 2015 оны есдүгээр сарын 16-нд 12 тэрбум, нийт 31,5 тэрбум төгрөгийг Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Говь болон охин компани болох “Дулаан гэр компаниараа дамжуулан тус тус авсан нь ил болсон.

Тэгвэл Хөгжлийн банкнаас:

  • 2018 онд 48 тэрбум, Гоёо компанийн нэрээр мөн 30 тэрбум,
  • 2019 онд 42 тэрбум,
  • 2020 онд 40 тэрбум төгрөг, нийт 192,5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас авсан.

 

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр тус компанийн зээлийн зарцуулалттай холбоотой хэд хэдэн баримт дэлгэгдсэн. Говь компани эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан зээлийнхээ 17 тэрбум төгрөгөөр "Таванбогд трейд" болон "Таванбогд фүүдс пицца" компанийн зээл өрийн төлбөрийг төлсөн.

Мөн зээл үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлийг хадгаламжийн дансандаа байршуулсан. Өмнөх зээлээ дараагийн зээлээрээ хаадаг гэх мэт анхаарал татсан зөрчил, баримтууд ил болж байв.

 

Сая болсон зодооны үеэр идэвхийлэн оролцсон ч шөнөдөө хил гаран зугтсан Б.Амарсайхан нь Ц.Баатарсайханы том хүү бөгөөд олон арван компаниудынх нь нэг болох “Говь”-ийн Гүйцэтгэх захирал. Өөрөөр хэлбэл 20 жилийн турш 192 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан "Говь" ХК-ийг энэ хархүү авч явдаг.

 

Ц.Баатарсайханы тухайд 800 сая ам.долларын хөрөнгөтэй гэгдэн Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 7-рт бичигдэж байсан. Одоо урагшлаа байлгүй. Ард түмэн үр хүүхдээ цалингийн зээл, өрөөр өсгөж байна гэчихэд буруудахгүй. Атал тэд хөнгөлөлттэй зээл авч, банк болон банк бусаар эргэлдүүлж, хүүгээр нь тансаглахдаа тэргүүн баян, хүүхдүүд нь томчуудын хүүхэд гэдэг ангилалд багтжээ.

 

Баян гэр бүлүүд нийлээд хохирогчид 450 сая төгрөг өгье гэсэн. Хүний 450 сая төгрөг өгсөн ч гудийхгүй Монголын тэргүүн баячууд. Гэхдээ ариун цагаан хөдөлмөр зүтгэлээрээ баялаг бүтээж, баяжсан уу гэвэл эргэлзээтэй. Төр, төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр бизнесээ тэтгэж, өөрсдөө ойгүй баяны дүрээр өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж амьдарсан дүр зураг харагдаж байгаа юм.

Яг нарийндаа Ц.Баатарсайханы баян нь энэ мэт төрийн хөнгөлөлт зээл юм бол бидний татварын мөнгө ч дотор нь бий бус уу. Бусад бизнес нь яаж хөлжсөнийг ухвал бас сонирхолтой зүйл гарах биз ээ.

 

Говь ХК-ийн захирлын хувиар 2021 онд Хөдөлмөрийн баатар авч байсан намтар ч Ц.Баатарсайханд бий. Төр өөрөө бизнесийг нь төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлээр угжиж, томруулчихаад араас нь Хөдөлмөрийн баатар хэмээх том цол өгдөг нь зөвхөн Монголд л байдаг эмгэнэлт парадокс биз ээ.

 

За яахав бизнес хийж байгаа юм чинь зээл авч болно гэж бодъё. Тэгвэл эргэж төл, зориулалтынх нь дагуу ашигла, эгэл жирийн иргэдтэйгээ ижил түвшинд ашиг хүртэж бас ажиллаж хөдөлмөрлө гэсэн энгийн шаардлагыг олон нийт хүсэж байгаа юм. Ядаж үр хүүхдээ аятайхан өсгө.

 

Eр нь төр иргэдэд шүлс шиг жаахан халамжийн мөнгө, ногдол ашиг, хувьцааны мөнгө тараахаар иргэд авсан биш улны гуйлгачин нэр зүүчихдэг. Гэтэл эд нар төрийн мөнгөөр угжуулаад тэрбумтан, төгрөг долларын саятан Хөдөлмөрийн баатар. Хүүхдүүд нь хүний нүүрийг бүтэн ясгүй болтол дэвсээд аав ээж нь бидний чөмгөө дундартал ажиллаж төлсөн татварын мөнгийг төрөөс зээлээд сорчихдог байж болохгүй юм.

 

Таван богд групп 22 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компани, бизнесийн 8 үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. “Говь компани зөвхөн нэг охин компани нь юм.

 

Таван Богд группийн салбар компаниудыг жагсаавал:

 

  1. Таван Богд Холдингс ХХК
  2. Таван Богд ХХК /Toyota/
  3. Таван Богд Проперти ХХК
  4. Хаан Банк ХК
  5. Говь ХК
  6. Улаанбаатар гурил ХХК
  7. Таван Богд Фүүдс ХХК
  8. Таван Богд Фүүдс Пицца ХХК
  9. Таван Богд Интернейшнл ХХК
  10. Таван Богд Нура ХХК
  11. Ю Би Пи ХХК
  12. Таван Богд Билдинг Саплай ХХК
  13. Таван Богд Моторс ХХК
  14. Жуулчин ХХК
  15. Жуулчин Дюти Фрий ХК
  16. Кемпински Хаан Палас ХХК
  17. Эйрлинк Монголиа ХХК
  18. Таван Богд Капитал ҮЦХ ХХК
  19. Таван богд финанс ББС
  20. Ар И Ди Эженси ХХК
  21. Мон Бийф ХХК
  22. Таванбогд Констракшн Машинери ХХК
  23. Таван Богд Сервис ХХК

 

Таван Богд группийн импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнүүд

Таван Богд Интернэйшнл ХХК нь гэр ахуйн өргөн хэрэглээ, гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг  зах зээлд нийлүүлдэг байна.

Тухайлбал, Godiva, Actimel, Sofy, Moony, Protex, Colgate, Heinz, M-Vietes, Danone, O.b, Carefree Raffaello. MamyPoko, Растишка, Tictac, Aveeno, Clean&Clean, Актуаль, Активиа,  Boisset, Kinder, Ulker, Олейна, Palmolive, Tiflisi Marani, Vax, Xerox, Double A Ferrero гэх мэтчилэн олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд багтана.

Ц.Баатарсайхан, гэргий Д.Хулан нар группээ хөлжүүлсэн шигээ үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй бололтой.

 

Эх сурвалж: grandnews.mn

 

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа