“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хэрхэн толгой баян болсон түүх ба түүнийг тойрсон залилан луйвар,өр зээлийн сүлжээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хэрхэн толгой баян болсон түүх ба түүнийг тойрсон залилан луйвар,өр зээлийн сүлжээ

“Үндэсний өр үйлдвэрлэгч” хочтой болоод байсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Э.Жаргалан, Э.Тэмүүжин, Э.Тэмүүлэн гэх гурван хүүтэй. Дуулиант зодоонд холбогдсон нь бага хүү Э.Тэмүүлэн. Ингэсэнээр тэрээр ахин олны анхааралд орж ирэв. Тэгвэл түүнтэй холбоотой сүүлийн үеийн өр зээлийн түүх, улс төр дамнасан ээдрээт сүлжээг сонирхож үзье.  

Э.Эрдэнэбат нь Монголын толгой баян УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд явснаа 2020 онд “Номин”-гийн Ш.Баярсайхнаас 20 тэрбумыг залилсан хэргээр тэнгэрт тултал шүүхдэлцэж шоронд орсон байдаг.  Тухайн онд "Эрэл" группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нар 3 банк болон 23 аж ахуйн нэгж, иргэдэд нийт дүнгээрээ 222 тэрбум 327 сая төгрөгийн өртэй болсон талаар мэдээлэл тархсан. Тэдний тавьсан хамгийн бага өр нь 43 сая төгрөг, дээд хэмжээ нь 132 тэрбум 857 сая төгрөгийн өр байх агаад бодит утгаараа “Үндэсний өр үйлдвэрлэгч” болчихжээ гэж хэвлэлүүд шуугиж байв.

Хэрхэн 20 тэрбумыг залилсан бэ гэдгийг сийрүүлье.

Эрэлийн Эрдэнэбат торны цаана 3 сар гаруй хоригдоод 100 сая төгрөг байршуулан гарч ирсэн байдаг. Хоригдох шалтгаан нь маш энгийн зүйл буюу хоёр компани хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн “Ариг" банкны давуу эрхийг авах ажиллагаа.

“Номин”- гийн Ш.Баярсайхан 2016 онд “Эрэл”-ийн Эрдэнэбаттай уулзаж, "Ариг" банкны хувь эзэмшигч болох санал тавьжээ. Эрдэнэбат нь "Ариг " банкны 49 хувийг Баярсайханд өгөх болзолдоо: "Байшин үйлдвэрлэх комбинат-1“-т түүнийг давхар хөрөнгө оруулахыг тохиролцсон. Тэд аман тохиролцоогоо албан гэрээ болгон албажуулсан. Улмаар “Номин”-ийн Баярсайхан Ариг банкны 49%-ийн хувьцаа эзэмшигч болохоор “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу эхний ээлжинд 39%-ийн хөрөнгөө оруулж, гурван сарын дараа үлдэх 10 хувийн хөрөнгө оруулалтаа хийхээр тохиролцож гэрээ байгуулсан байдаг.

Ариг банкны хувьцаа эзэмшигч болохын тулд хуулиар Монголбанкинд хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлж, байршуулдаг. Үүний дагуу Ш.Баярсайхан Монголбанкны дансанд мөнгөө шилжүүлэх гэж байхад Б.Эрдэнэбат нь хэрэв Монголбанкинд мөнгийг шилжүүлэх юм бол 60 хоногийн хугацаа алдана, мөн шат дамжлага ихтэй, төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс миний хувийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлчих, би Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайханыг сайн танидаг, тиймээс над руу шилжүүлчихвэл богино хугацаанд Ариг банкны хувьцааг нэр дээр чинь шилжүүлж өгч чадна гэж хэлсэн. Ш.Баярсайхан түүний үгэнд итгээд Ариг банкинд оруулах мөнгийг Б.Эрдэнэбатын хувийн данс руу шилжүүлсэн. Ингэж хэрэг мандсан.

Шүүхэд гомдол гаргахдаа тэрээр “Б.Эрдэнэбат нь анхнаасаа намайг банкинд  хөрөнгө оруулах  зорилготой байгааг сайн мэдэж байсан болохоор Монголбанк руу шилжүүлээд хэрэггүй, тэгвэл хугацаа алдана, би Монголбанкны Ерөнхийлөгчийг сайн танина, миний данс руу шилжүүлчих, хурдан шилжүүлээд өгье гэж намайг хуурөн мэхэлж, өөрийнхөө дансаар хохирогч Ш.Баярсайхан миний 20 тэрбум төгрөгийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр Хамтран ажиллах гэрээгээр халхавчлан залилан мэхэлж авсан гэж мэдүүлсэн байдаг.

Б.Эрдэнэбат Ариг банкин дахь өөрийн нэр дээрх 2108000447, 2108000448 тоот төгрөгийн болон долларын дансаар нийт 7 удаагийн гүйлгээгээр 20,006,375,060 төгрөгийг шилжүүлсэн авсан мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтээр дээрх мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нь тогтоогдсон.

Тодруулбал /ТУЗ зардал, Чойжин сүйтс, хадгаламж барьцаалсан зээл төлсөн, хувийн хэрэглээ, бэлнээр авсан гэсэн./, 12,842,345,288.24 төгрөгийг Б.Эрдэнэбат түүний эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, хүү Э.Тэмүүжин, нар хувийн хэрэгцээндээ зарцуулсан. 16,104,527,074.18 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, дээрх этгээдүүд хоорондоо 1441 удаагийн гүйлгээгээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан байж.

Үүний дараа Ш.Баярсайхан Б.Эрдэнэбатыг 3 сар суух хугацаанд "Ариг" банкны 61 хувийг эзэмшиж байсан түүнээс 19 хувийг нь авч улмаар Б.Эрдэнэбат 42 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан ёсны мэдээллээр, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 6-ны 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.

Б.Эрдэнэбат нь 100 сая төгрөг барьцааг байршуулсан тохиолдолд суллагдах боломжтой болсон. Ийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад 7 жилийн хугацаатай хорих ял оноогоод байсан юм.

2023 он Хөгжлийн банкны сонсгол: Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 8,6 сая долларыг зориулалтын бусаар зарцуулснаа хүлээн зөвшөөрөв.  

Хянан шалгах түр хорооноос "Эрэл" ХХК нь Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар, 13.2 сая евро, 9 сая ам.долларын гурван удаа зээл авсан гэдгийг тодотгосон. Зээл олгох үед "Эрэл" ХХК-ийн хувьцааг Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байжээ. Тухайн үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр төлөөгүй, үлдэгдэл 127.1 тэрбум төгрөг байгаа гэдгийг онцолсон байдаг.

Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Б.Эрдэнэбат та 2013 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор шууд олгосон 14 сая ам.долларын зээлнээс 4.3 сая ам.долларыг нь бэлнээр авсан байна. Ингэхдээ Нарангэрэл, Уянга гэсэн хүмүүст 3.1 сая ам.долларыг 15 удаагийн гүйлгээгээр авсан байна. Таны нягтлан Алтанчимэг 1.2 сая ам.долларыг бэлнээр авсан байна. Таны хүү Жаргалан 1.8 сая ам.долларыг дөрвөн удаагийн үйлдлээр бэлнээр мөнгө авсан байна" гэдгийг хэлсэн байдаг.  

Энэ мэтчлэн 3 удаагийн авсан зээлнийхээ нийт 8.6 сая ам.долларыг бэлнээр авч, зориулалтын бусаар ашигласан нь тогтоогджээ. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нотлох баримтад тулгуурласан мэдээллийг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Гэвч 2024 онд ямар ч өргүй УИХ-д нэр дэвшив. Гэхдээ …

Үндэсний өр үйлдвэрлэгчээсээ өмнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын толгой баян байв. Тэрээр “Эх орон МАШСН”-аа 2000 оны сонгуулийн өмнөхөн байгуулж 2004 оны сонгуулиар АН, ИЗН-тай нэг баг болж өрсөлдөн, сайдын суудалд хүрч чадсан юм. Тухайн үедээ Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагах “өргөдөл”-д гарын үсэг зуралцаж, УИХ дээр хамгийн түрүүнд эсрэг кноп дарж урваж шарвасан. Батлан хамгаалахын сайд явсан эрхэм улс төрөөс ухрахгүй гэдгээ 2024 онд дахин харуулсан нь нэр дэвшсэн явдал байлаа. Дэвшиж болно оо. 2020 онд өрний хүүдий байсан, 2023 онд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй гэж гол усаар нэг шуугисан. Гэтэл 2024 онд хөрөнгө орлогын мэдүүлэг нь тун сонирхолтой байдлаар гарсан. Үүнд:

- Өөрийн орлого 2 сая төгрөг,

- Гэр бүлийн орлого 56 сая төгрөг,

- Үл хөдлөх хөрөнгө 11 тэрбум,

- Хадгаламжгүй, авлагагүй,

- Тээврийн хэрэгсэл 430 сая,

- Зээлгүй гэж мэдүүлжээ.

Богдхан уулын дархан цаазат газруудыг хэрхэн авсан түүх

Хотын төвийн хамгийн үнэтэй газрууд Б.Эрдэнэбатынх. Өөрийн туслах Т.Ганбатын нэр дээр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд буюу Зайсангийн ам, Нүтхтийн ам, Хүүшийн аманд томоохон газруудыг ашиглах эрхийг улс төрд ид явахдаа Байгаль орчны сайд дотны найз “Эх орон” намын гишүүн И.Эрдэнэбаатараас энэхүү зөвшөөрлүүдийг авч байжээ.

Хожим Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, И.Эрдэнэбаатартай нэлээн үзэлцсэн. Аргумент нь Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар “Эх орон” намынхаа даргад олгосон газрын төлбөрөө зохих журмын хүрээнд төлөөгүй, хуульд заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсныг газрын нууц ноёнтон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат эс зөвшөөрч, өөрийн туслах Т.Ганбатын нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байв.

Тус нэхэмжлэлийг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн боловч үнэхээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдсон тул сайдын тушаалыг хэвээр үлдээж, туслах Т.Ганбатын газар ашиглах эрхийг нь цуцалсан нь зөв байна хэмээн шийдвэрлэсэн.

Үргэлжүүлэн хотын дарга Х.Нямбаатар үзэлцсэн. ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих ажилд “Эрэл” компани 800 метр газраа чөлөөлөхгүй байв. Х.Нямбаатар “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын ард түмний бүх боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар, Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын үнэтэй, өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. Өвөрхангайн Уянга сумын бүх газрыг Б.Эрдэнэбат сүйтгэсэн. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ-2-ыг бас л авсан гэж байв.

Ерөөс түүний баяжиж хөлждөг арга зам нь бизнесүүдийг залилдаг, төр бизнесийг авилга, танил талаараа далайлгаж бизнес хийдэг нэгэн аж. Ийм хүнийг Монголын баялаг бүтээгч, толгой баян гэж тодорхойлох нь өөрөө асуудалтай юм.

Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалангийн шийрийг Э.Тэмүүлэн хар тамхиар хатаах уу?  

Хөрөнгөтэй айлаас гадна эднийх 3 хүүтэй. Том хүү Э.Жаргалан нь цагдаад бүртгэлтэй Улаанбаатарыг бужигнуулж амьдарсан. Одоогийн “баян” Базараагийн гэргий мисс Д.Ариунцэцэг, “Эко” Нямдаваагийн дурлалт бүсгүй мисс Б.Буджаргал гэхчлэн түүний гоё хүүхнүүдтэй нэр холбогдож байсан жагсаалт нэлээн урт. Харин 2012 онд хуримаа хийснээр түүний шоу романс зогссон гэдэг.

Тэгвэл энэ удаад Э.Тэмүүлэн дүү нь 29 насандаа дуулиантайгаар гарч ирлээ. Ядаж байхад яр гэгчээр хар тамхины хэрэг ч яригдаж буй.

Толгой эргэм их мөнгө, эрх мэдэл, алт ухсан, газрын эзэн, өр зээлийн “мангас” аавын хүү баялгийн хараал гэгч нь болж байгаа юм билүү, хэн мэдлээ.

3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ

2 цаг 18 мин

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК “сахал” Д.Эрдэнэбилэгт буцаад очих уу

2 цаг 25 мин

Хотын дарга Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ

2 цаг 29 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татан авчээ

3 цаг 2 мин

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн

6 цаг 16 мин

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн ах О.Дамжин Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

8 цаг 23 мин

Э.Нандинзүрх, экс эхнэр, хадам дүүгийнхээ хамт +18 скандалаа дэлгүүллээ

8 цаг 49 мин

Улсын гарди Н.Өсөхбаяр Эрүүгийн цагдаад гомдол гаргалаа

9 цаг 18 мин

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг 16 настай охиныг амь насыг хөнөөсөн хэрэгт хамжигчаар татаж, нэг сар цагдан хорьжээ

9 цаг 27 мин

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хүний эрхийн үндэсний комисст хандлаа

9 цаг 43 мин

Багш нар ажил хаясантай холбогдуулан 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох захирамжийг Төв аймаг гаргажээ

10 цаг 3 мин

Шатахууны тээвэрлэлтийг өдрийн цагаар хийх хүсэлтийг АМГТГ-аас хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлжээ

10 цаг 18 мин

Хүнийг хэрцгийгээр зодсон холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноожээ

Уржигдар 18 цаг 37 мин

Бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдэд олгодог 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хүчингүй болгох өргөдөлд 74,870 хүн гарын үсэг зуржээ

Уржигдар 18 цаг 18 мин

ЦЕГ-ын дараагийн даргад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хүмүүс яригдаж байна

Уржигдар 10 цаг 57 мин

ХОМ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын жилийн орлого 2020 онд 21 сая төгрөг байсан бол 2024 онд 62,9 сая төгрөг болж өсжээ

Уржигдар 10 цаг 31 мин

Санасандаа хүрсэн Б.Энхбаяр оройхон гарч ширүүхэн дайрав

Уржигдар 10 цаг 18 мин

Таамаглал: УИХ-ын даргын марафонд хүч үзэгсэд

2025-10-24

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа

2025-10-24

“Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл Хөдөлмөрийн баатар боллоо

2025-10-24

Э.Нандинзүрх, экс эхнэр, хадам дүүгийнхээ хамт +18 скандалаа дэлгүүллээ

8 цаг 49 мин

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр Event Hall-той болжээ

2025-10-21

Бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдэд олгодог 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хүчингүй болгох өргөдөлд 74,870 хүн гарын үсэг зуржээ

Уржигдар 18 цаг 18 мин

Шуурхай: Шинжээч Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

2025-10-22

ЦЕГ-ын дараагийн даргад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хүмүүс яригдаж байна

Уржигдар 10 цаг 57 мин

Гишүүн байхаа больсон ч тэтгэмж авдгийг болиулах өргөдөлд 40.217 иргэн гарын үсэг зурлаа

2025-10-21

Улсын гарди Н.Өсөхбаяр Эрүүгийн цагдаад гомдол гаргалаа

9 цаг 18 мин

Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх болон зээлийн хүүг нь бууруулах дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

2025-10-21

Г.Занданшатар гурав ялагдлаа

2025-10-21

Нүд цавчилгүй хурал даргалсан Х.Булгантуяагийн хувь заяа хаашаа эргэх вэ

2025-10-21

У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын ҮХЦ-д зүтгүүлсэн зургаан гишүүний хэн нь хэн бэ

2025-10-21

Б.Баасандорж: Байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан нь саналын томьёолол болоод чуулганд орсон, хуулийн зөрчил байхгүй

2025-10-22

УИХ-ын П.Сайнзориг УИХ-аас итгэмжилсэн төлөөлөгчөөр ажиллах болсон ч Үндсэн хуулийн цэцээс өөрт нь мэдэгдэлгүйгээр гэрч болгожээ

2025-10-22

Таамаглал: УИХ-ын даргын марафонд хүч үзэгсэд

2025-10-24

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Иргэд шатахуун ихээр авч нөөцлөөд байгаа учир шатахууны хомсдол бий болоод байна

2025-10-21

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Цэцийн шийдвэрээс шалтгаалахгүйгээр АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн нь бодит фактаар үлдэнэ

2025-10-22

“Жагрий“ дүрийн шинэ ноён оргил комедиан Бээгий гэж хэн бэ?

2025-10-23

Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг Төсвийн байнгын хороонд уламжлахаар боллоо

2025-10-21

“Наран трейд”-ийн Д.Удвал нөхрөөсөө 8 жилийн дараа Худалдааны гавьяат цол хүртлээ

2025-10-24

Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад 848 оюутан материалаа ирүүллээ

2025-10-21

Сурталчилгаа