Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ сарын 12-ны өдөр Япон улсын Саппорогийн Чуогийн цагдаагийн газраас 31 настай Монгол Улсын иргэнийг бусдын биед зүй бусаар халдахыг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар мэдээллээ. Тодруулбал, энэ оны долдугаар сард Саппоро хотод байрлах түрээсийн байрны ойролцоо рестораны үүднээс Монгол Улсын иргэн нь 20 гаруй насны япон эмэгтэйг хүчээр барьж аван зүй бус үйлдэл хийхийг завдсаныг камерын бичлэгээр баримтжуулсан байна. Хэрэг гарах үед эмэгтэй эсэргүүцэл үзүүлж улмаар хэрэгтэн хэргийн газраас зугтсан нь нотлогджээ.
Монгол Улсын иргэн одоогоор хэргээ хүлээлгүй "Би түүнд ямар нэгэн зүйл огт тулгаагүй" хэмээн мэдүүлсэн талаар Японы хэвлэл мэдээллээ. Хууль бус үйлдэл хийхийг завдсан гэх Монгол иргэнийг өөр ямар нэгэн гэмт хэргийн бүртгэлтэй эсэх талаар нарийн шалгаж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
