СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР

СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА

Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим

Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтын ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17 настай хөвгүүд сууж байх юм.

Хэт чанга дуу чимээ гарган мотоцикль, суррон унаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах шөнийн хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулан ажиллаж байна.

ХААЗ АВАН ХУРДЛАХ БҮДҮҮН ЯНДАНТНУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Бид өнгөрсөн баасан гарагийн 22:00 цагт Тээврийн цагдаагийн албаныхантай Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллахаар мото эргүүлийн алба хаагчидтай нэгдэн хөдөллөө.

Энхтайваны гүүр, Маршлын гүүр, “Нарны зам”, “3, 4-р хороолол”, “Хан-Уул” орчмын замуудад ажиглалт хийв. Анхны зөрчил 22:52-д илэрлээ. Суррон мотоцикль дээр сундаллаж суусан хоёр хүү гэрлэн дохиог хүлээлгүй шууд зүүн эргэв. Тэд хаазаа нэмж, чих дөжрөм дуу хадаан хурд авахад хажуугаар нь өнгөрөх машины жолооч нар дохиж анхааруулсан ч тэд хөхрөлдөн үргэлжлүүлэн хурдлав. Тэдний аль нь ч хамгаалалтын малгай зүүгээгүй, унаж байгаа мотоцикль нь улсын дугааргүй байв. Энэхүү суррон мотоцикл 80-100 км/ц хүртэл хурдлах чадалтай, бүр зарим хувилбар нь 6000 ваттын хүчтэй. Ийм хүчтэй төхөөрөмжийг насанд хүрээгүй хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй унаж  авто зам дээр "нисэж" байгаа нь замын хөдөлгөөний ноцтой ослын шалтгаан болохоос гадна хэн нэгний амь нас, эд хөрөнгийг сүйдлэх, өөрийн амиа хорлохоор завдаж буй үйлдэлтэй агаар нэг ээ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭХНИЙ ДҮРЭМ НЬ ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

Суррон бол цахилгаан хөдөлгүүрт хоёр дугуйт тээврийн хэрэгсэл. Зарим хувилбар нь унадаг дугуй мэт ангилагдаж, улсын бүртгэлд хамрагддаггүй тохиолдол бий. Үүнийг далимдуулан эцэг эхчүүд үр хүүхдэдээ төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяраар энэхүү  “тээврийн хэрэгсэл”-ийг бэлэглэдэг болсон нь насанд хүрээгүй "жолооч" олуулаа болох нөхцөлийг үүсгэж байна. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар:

  • Мотоцикль жолоодох эрх 18 наснаас дээш,
  • Хөдөлгөөнд оролцох жолооч нь жолооны үнэмлэхтэй байх,
  • Техникийн бүрэн бүтэн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байх ёстой.

Тээврийн цагдаагийн албаны, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Гандуулга “Суррон унаж буй хүүхдийн тоо сүүлийн 1-2 жилд эрс нэмэгдсэн. Хяналт тавихад хэцүү. Улсын бүртгэлгүй, GPS байхгүй, хурд өндөр. Хэрэв осол гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт нь эцэг эх рүү чиглэнэ” хэмээв.

СУРРОН, МОТОЦИКЛЬ ТОГЛООМ БИШ

Энэ бол нэгэн төрлийн мотоцикль. Хурдтай, хүчтэй, аюултай. Шөнийн гудамжаар зүсэх цахилгаан дууны ард эцэг эхчүүдийн хариуцлага, нийгмийн хяналт, эрх зүйн зохицуулалт, авто замын хөдөлгөөний соёл цогц бүрдэх ёстой. Олуулаа дарвих суррон, мотоцикль, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодох бүтэн үе Улаанбаатарын авто зам дээр хөлхөлдөж байна. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

9 цаг 27 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

11 цаг 7 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

12 цаг 28 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

13 цаг 23 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

17 цаг 37 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа