Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн онц ноцтой хэрэг Төв аймагт гарсан.
Тодруулбал, Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очжээ. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П унтаж байхдаа тус айлын 10 сартай нялх хүүхдийг их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн юм.
Иймд улсын яллагчаас түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан аж. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсон юм.
Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулах шийдвэрийг гаргажээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
