Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
БЗД-ийн 5-р хорооны 69-р сургуулийн орчим явган хүний зам талбай муу, агаарлах хүүхдийн талбай, ногоон байгууламж огт байхгүй. Тухайн сургуульорчим байрлах багахан газарт хуучин балгас шахуу байсан барилгыг нураан ногоон байгууламж барьж өгөхийг тус хорооны иргэд удаа дараа саналт хүсэлтээ хэлж байжээ. Гэвч удтал балгас байсан газрын барилгыг нурааж хашаа татан, шинээр барилга барьж эхэлсэн байна. Иймд хорооны иргэд бухимдан ЗДТГ-таа хүсэлт тавьж, барилгын үйл ажиллагааг зогсоохыг хүсжээ.
Тэгвэл энэ газар УСУГ-ын эзэмшлийн газар бөгөөд ажилчдын байр барихаар төлөвлөсөн гэдгийг холбогдох албаныхан тайлбарласан. Гэтэл УСУГ-ынхан ажилчдын байр барих нэрийдлээр 1 давхраас бусад давхруудаа компаниудад түрээслэх төлөвлөгөөтэй байгаа, зөвшөөрөлгүй орон сууц бариулж байна хэмээн иргэд хардаж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
