Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшныг ашиглалтад орууллаа. Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна. Тухайлбал, БНСУ-д “Seoul smart complaint” апп-ыг ашигладаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хориотой тэмдэгтэй газар зогсох, утаа гаргасан, хог хаях зэрэг зөрчлүүдийг иргэд зураг, бичлэгээр баталгаажуулан апп руу илгээдэг байна. Уг мэдээллийг цагдаа болон хотын захиргаанаас нотолгоо болгон ашиглаж торгууль оногдуулдаг байна. Мөн Энэтхэгийн зарим мужид “Traffic police app”-ыг ашигладаг бөгөөд иргэд дүрэм зөрчсөн машиныг зураг, байршилтайгаар илгээж зөрчлийг илрүүлдэг байна. Хятад, Их Британи зэрэг олон орнуудад иргэд нийтийн дэг журмыг тогтооход хувь нэмрээ оруулдаг байна.
Манай улсын хувьд “Сайн дурын цагдаа” ажиллаж байгаа хэдий ч хангалтгүй бөгөөд авто машинаа явган хүний зам дээр тавих, нийтийн эзэмшилд зогсоолгүй газар зогсох зэрэг зөрчлүүдийг цагдаагийн албан хаагчид тэр бүр дуудлагаар явж зохицуулах боломжгүй, ачаалал ихтэй ажилладаг байна. Иймд замын хөдөлгөөний зарим зөрчлүүдийг илрүүлэх, хотын дэг журмыг дагаж мөрдөхөд иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Гадны улс орнуудад “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт”-ыг сайжруулснаар зөрчлийн мэдээлэл багасах, жолооч нарын хариуцлага нэмэгдэх, иргэдийн оролцоо нэмэгдэх, түгжрэл багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
