Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.
Тэрбээр бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж, “Сэлбэ 20 минутын хот"-ын сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт, соёлын орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьж байгаа аж. Сэлбэ 20 минутын хотод дэлхийд алдартай “Мэдисон Сквер Гарден”-тай дүйцэхүйц спортын орчин үеийн аренаг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Уг төслийн спорт–бизнесийн түншлэлийг С.Тулга хариуцан ажиллах юм. Ташрамд, С.Тулга нь Орос, Солонгос, Хятад, Казахстан, Узбекистан, АНУ зэрэг олон оронд тэмцээнд оролцож байсан туршлагатай. Түүнд Хятад, Узбекистан зэрэг орноос өндөр цалин, боломж санал болгож байсан ч Монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг сонгож, эх орондоо үлдсэн нэгэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
