Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнүүд хамтран хэрэгжүүлж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Уламжлал болон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. Энэ жил улсын 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд, хэрэглэгчид энэ хугацаанд жижиг, дунд үндэсний үйлдвэрлэгчдийн өргөн хэрэглээний бараа, шинэ ургацын ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь худалдан авах боломжтой юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
