Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа

Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа. Хурлаар   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хөгжлийн бодлогын тухайд Зам тээвэр, авто зам, нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахтай холбоотой танилцуулга мэдээллийг сонсож, хорооны гишүүд асуулт асуулаа. Тухайлбал,

 

Зам, тээврийг хөгжүүлэх мега төслийн хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын дагуу нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын нягтрал, замын ачаалал, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, “Тусгай замын автобус” (BRT) төсөл, Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу “Трам” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн 1-р шугамын барилга угсралтын ажлыг дуусгана.

Туулын хурдны 32 км зам, 10 км гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, Нэгдүгээр "Тойрог зам төсөл", Хоёрдугаар “Тойрог зам төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэв.

Авто зам, нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг сайжруулах хүрээнд Удирдлагын дэд системд суурилсан нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөний сүлжээ төлөвлөлтийн дагуу хүлээгдлийн хугацааг 15 минут байгааг 12 минут болгон бууруулж, шинээр 77 автобусаар парк шинэчлэлт хийснээр нийтийн тээврээр зорчих хүн амыг 35 хувьд хүргэнэ. Мөн Төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлээр такси үйлчилгээнд шаардлага хангасан 1000 таксины парк шинэчлэлт хийж, нэгдсэн зохицуулалтыг хөгжүүлж, “Хүннү” хотод төлөвлөгдсөн тээвэр, логистикийн төвийн дэд бүтцийг барих ажлыг эхлүүлнэ гэдгийг Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа.  

 

 Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж, гол болон туслах гудамж 107 км авто зам, 15 км явган зам, 30 км дугуй болон  моторт бус тээврийн хэрэгслийн замыг шинээр барьж, 4 байршилд олон түвшний уулзвар, 3 байршилд нүхэн гарцыг барьж байгуулснаар тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 8-12 км/цагт хүргэнэ.

Замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн системд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гэрлэн дохионы уулзваруудыг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системээр зохицуулна. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх зорилгоор “Цайз” захын уулзвараас Шар хадны эцэс, 120 мянгатын уулзвараас Сүхбаатарын талбай, Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх гудамж замд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын 92 камерыг нэмэгдүүлнэ. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, осол, аваар ихээр гардаг 10 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын 180 камерыг нэмэлтээр суурилуулна гэлээ.  

 Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

8 цаг 6 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

9 цаг 46 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

11 цаг 7 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

12 цаг 2 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

16 цаг 16 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа