Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина. Тодруулбал, Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барих юм.
Уг авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн тус авто замын төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, ажлын зургийг боловсруулж байгаа юм. Уг авто зам ашиглалтад орсноор Яармагаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх зам болон Яармагаас Зайсан хүртэлх уулын замын ачааллыг эрс бууруулах ач холбогдолтой.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
