Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Найз охиныг нь өдөөд байсан болохоор зодоон эхэлсэн юм байна лээ.
Өнгөрсөн наймдугаар сард Хүүхдийн 100 орчим бусдын биед ноцтой гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэлийг 60 хоног цагдан хориод сулласан. Тэгвэл энэ талаар түүний аав, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг дараах байр суурийг илэрхийлсэн юм.
-Бид хохирогчийн эцэх эхээс уучлалт гуйж эрүүл мэндийн төлбөрийг нь төлсөн, анхаарсан. Өнөөдөр хүүхэд нь хамар ам бүтэн ирчихсэн байж байгаа. Солонгосын сайн эмнэлэгт эмчлүүлсэн.
-Энэ хэргийг шийдэх асуудал нь хуулийн дагуу явж байгаа. Зодолдсон шалтгаан нь найз охиныг нь оролдоод мессэж бичээд байсан гэж миний хүү хэлсэн. Нотлох баримт нь бүгд байж байгаа.
-Ер нь найз охиныг нь оролдоод байхад ямар ч эр хүн тухтай байхгүй байлгүй дээ. Түүнээс болж муудалцаад гараад зодоон болсон байна.
-Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас зодооны талаар өөр ярих юм алга.
-Надад шүүхэд нөлөөлөх боломж байхгүй!
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
