Өрхийн сарын дундаж орлого 2.2 саяд хүрчээ
Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн төлөв байдлын мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монгол өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрчээ.
Тухайлбал 2015 оныхтой харьцуулбал, монголчуудын өрхийн сарын дундаж орлого 1 сая төгрөгөөр өсчээ. Энэ нь нийгмийн аж байдлыг харваас огцом өссөн үзүүлэлт буюу жил ирэх бүр ард иргэд ядуурлаас ангижарч байгаагийн шинж. Гэвч баяраас баяр, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үнэд дарлуулах нь бий. Цагаан сараар иргэд тавгийн идээ бэлдэх гэж багадаа 1.5 сая төгрөг зарцуулдаг. Гэвч сардаа нэг авах цалин нь зээл, өр гэж шуурсаар дээрх үнийн дүнг бардаггүй, дахин өр тавьдаг. Ингэж явсаар монголчуудын хэрэглээний зээл хэр өссөн нь тэр хэмжээгээрээ сарын орлогын бодит дүн ямар байгааг харуулж байгаа юм.
Тухайлбал 2016 онд иргэдийн 46 хувь нь урт хугацааны буюу ипотекийн зээлтэй байсан бол өнөөдөр нийт иргэдийн 87 хувь нь хэрэглээний зээл рүү шилжжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.