Нуман тулгуурт орсон нь Г.Занданшатар өөрөө
О.Алтангэрэл: АН-ын Улс төрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
Б.Жавхлан: Надад цоожлуулаад сууж байдаг Бага хурлын гишүүн гэж байх уу. Нэг өрөөндөө хоол идээд байж байсан нь үнэн
Тус мэдэгдэлд:
“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн техник хэрэгсэлд шаардлагатай түлш шатахуун худалдан авах төсвийг 2025 оны төсөвт батлуулж, оны эхний улиралд “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд тусган холбогдох байгууллагаар батлуулсан. Дээрх төлөвлөгөөт ажилтай холбоотойгоор зарим сошиал сувгаар буруу ташаа мэдээлэл нийтлэгдэж байна.
Төлөвлөгөөт ажлын хүрээнд 294.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Түлш, шатахуун” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан бөгөөд тендерт “НИК” ХХК, “Шунхлай петролеум” ХХК, “Содмонгол групп” ХХК-ууд Роснефть Монголия ХХК-ээс гэрээт борлуулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тендерийн материал ирүүлсэн.
Тендер шалгаруулалтад оролцсон бүх оролцогчдын материал шаардлагад нийцсэн гэж үзсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар эсэх дарааллаар эрэмбэлж үзэхэд хамгийн бага үнийн саналд /239.8 тэрбум/ “Содмонгол групп” ХХК ирүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар гэрээ байгуулаагүй, тендерийн үйл ажиллагааны процесс үргэлжилж байгаа бөгөөд компанийн төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн үйл ажиллагаатай холбоотой энэхүү тендер нь компанийн тогтоосон онцгой дэглэмтэй хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК" гэжээ.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS