Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16-р сургуульд шинэ зууны зорилтот чадваруудыг эзэмшүүлэх зорилготой ШИМТ (STEAM) хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцуудыг хүлээлгэн өгөөд байна.
Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид ашигласнаар физик, хими, биологийн туршилтуудыг хийж онолын мэдлэгээ бататгах, робот угсарч, програмчлан ажиллуулах, тэдний алгоритмын сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол бөгөөд асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хөтөлбөр юм.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
