Баримт: Төрийн дээгүүр гүйсэн

Баримт: Төрийн дээгүүр гүйсэн "хар муур"

Монголын төр Б.Энхбаярын барьцаанд орчих шиг боллоо. “Д.Амарбаясгалан нүүрсний хулгайч, надад баримт нь байгаа” гэж ярьж, тэр ч бүү хэл “Гадаадын иргэнийг нухаад чандарлачихсан” гэсээр гарч ирсэн Б.Энхбаярт Г.Занданшатар итгэсэн хэрэг.

Монгол Ардын намын даргын сонгуульд өвдөг шороодсондоо уурлаж бухимдсан Г.Занданшатар Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг олон хууль зөрчин байж Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох мэдэгдэл гаргасан. Гэвч Б.Энхбаярт ямар ч баримт байсангүй. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн Д.Амарбаясгалангийн эсрэг ямар ч баримт гаргаж өгч чадсангүй. Засгаа хамгаалж үлдэхийн тулд Г.Занданшатар танхимын сайд нараа цуглуулан УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай бичиг өргөн бариулав. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох дээд байгууллагын хооронд асар том зөрчил үүсч, улсын төсөв батлах ёстой цаг үед Засгийн газрын хувь тавилан ганхаж эхэллээ. Хүмүүсийн хооронд хов зөөсөн хүнийг “хар муур” гүйлгэчихлээ гэж ярьдаг. Тэгвэл Б.Энхбаяр гэдэг хүн баримт нотолгоогүй, гүжир мэдээлэл тарааж, монгол төрийн дээгүүр “хар муур” болж хувираад байна.

Одоо тэр хүн “Би Хууль зүйн сайд болохоороо л мэдэгдэл хийнэ” хэмээн улаан цайм ярьсан, хэлснээсээ бултаж эхэллээ. Төр тоглоом биш, түмний итгэл шалны алчуур биш гэдгийг энэ хүн мартсан бололтой.

1. Тагнуулын Ерөнхий газар гадаадын сайтуудад худал мэдээлэл тавигдсныг тогтоожээ

Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэв. “Д.Амарбаясгаланг гэм буруутай гэж нотлох ямар баримт байна” гэсэн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд маань “Германы сайт дээр мэдээлэл гарсан. Тэгээд л би итгэсэн” гээд нүдээ бүлтэлзүүлээд сууж байх юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Э.Туул 2024 оны зургадугаар сарын 20-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 1/369 тоот албан бичгээр гомдол гаргажээ.

Энэ гомдолд “2023 оны есдүгээр сарын 26-нд Amarbayasgalan Dashzeveg’s Soviet-Style Corruption Destabilizing Mongolia нийтлэл“ Content Engine LLC”-ийн нэр дээр гарсан байдаг. “Д.Амарбаясгалан нь“Админерал” компаниар дамжуулан Тавантолгойн нүүрсний ордоос 47000 тонн нүүрс хулгайлсан” гэсэн агуулгатай нийтлэл гарсан. Мөн 2024 оны зургадугаар сарын 8-нд “Mongolia Leader Dashzeveg’s Wife Gets $5M for Borteeg Coal” нийтлэл гарсан. Ямар ч үндэслэлгүй нийтлэл гарч, Монгол Улсын томоохон банкны хуулгыг хуурамчаар үйлдэж, их хэмжээний хээл хахуулийн хэрэгт холбогдуулан гүтгэж байна. Энэ үйлдэл нийгэм, төрийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэстэй байна” гэсэн хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргажээ. 2024 оны зургадугаар сарын 24 -нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, хошууч генерал Д.Ариунболд энэхүү гомдлыг хүлээж авч, Тагнуулын Ерөнхий газар руу шилжүүлжээ. Тагнуулын Ерөнхий газар 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр 12/24 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Тагнуулын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд “Д.Амарбаясгалангийн эхнэр Бор тээгийн нүүрсний уурхайгаар дамжуулан 5 сая ам.доллар авчээ” гэх агуулга бүхий мэдээллийг гадаад улсын нэр бүхий сайтуудаар дамжуулан нийтэлсэн. Мэдээлэл нийт 16 сайтад гарсан бөгөөд устгасан байна.

“Asian Pulse” сайт нь WorldPress гэх бэлэн вэб сайт хийдэг загвар ашиглаж хийсэн байна. Албан ёсны хаяггүй, хуурамч сайт байх магадлалтай. “Crimedoor” сайт мөн албан ёсны хаяг, утасгүй сайт байна гэсэн дүгнэлт гаргажээ. Шинжилгээгээр илэрсэн дээрх сайтууд нь төлбөр төлсөн нөхцөлд хэн ч мэдээлэл нийтлүүлж болдог, үнэн зөвийг шалгахгүйгээр мэдээлэл гаргадаг болохыг тогтоосон байна. “Голомт” банкнаас Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнтэй холбоотой дансаар 5 сая доллар орж ирээгүй болохыг тогтоожээ.

2. Цагдаа нар талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэдгийг тогтоожээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Гадаадын иргэнийг нухаад чандарлачихсан. Ц.Чулуунзагдын гэрээс Хасбаатар гэгч хүний гарын үсгийн дардас гарч ирсэн” гэж мэдэгдсэн. Үүнийг Ч.Чулуунзагдын өмгөөлөгч үгүйсгэдэг. Үүнээс гадна нүүрсний сонсголын үеэр Б.Энхбаяр “Админерал” ХХК 30 сая ам.доллар цүнхэлж ирээд үйлдвэр барьсан” гэж мэдэгдэж байсан хэрнээ өнөөдөр “Талийгаач аймаар баян хүн байсан, банкинд хэдэн тэрбум төгрөг байгаа” гэж мэдэгдэж эхэлжээ. Үнэхээр Монголын банкинд Хасбаатарын их хэмжээний мөнгө байсан бол нүүрсний сонсголын үеэр хамгийн түрүүнд гарч ирж сөхөгдөх ёстой байсан нь дамжиггүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газарт хандан “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нас барсан гадаадын иргэний талаар мэдээлэл авах хүсэлт гаргажээ.

Энэ хүсэлтийн дагуу 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очироос “2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Н.Хасбаатар нас барсан. Тус Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөн оны гуравдугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндэслэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдье” гэжээ. Талийгаачийн эхнэр, хүүхэд Германаас захидал илгээж, нөхрөө чандарлах зөвшөөрлийг өөрсдөө авсан гэдгээ ч мэдэгдсэн байдаг. Тэгэхээр Б.Энхбаяр ямар ч баримтгүйгээр бусдыг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэжээ.

3. Бор тээг бүтнээрээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд байна

Б.Энхбаяр ч, Г.Занданшатар ч тэр Бор тээгийн уурхайг Д.Амарбаясгалан авсан хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд мэдээлэл хүргүүлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 17, ашиглалтын 67 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. “Эрдэнэс Монгол” ХХК- ийн нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь өөрийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг аливаа хүн, аж ахуйн нэгжтэй хамтран эзэмшдэггүй” гэсэн мэдээллийг хүргүүлжээ.

4. Д.Амарбаясгаланд баримт, Б.Энхбаярт өшөө хорсол л байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023, 2025 онд удаа дараалан лавлагаа авчээ. Уг тодорхойлолтод “Админерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх удирдлагаар таны нэр бүртгэгдээгүй байна” гэжээ.

Мөн Д.Амарбаясгалан 2024 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан байна. “Д.Амарбаясгалан миний бие Цэдэнпил овогтой Чулуунзагд, Цэдэнпил овогтой Лхамжав нартай хамаарал бүхий этгээд эсэхийг шалгаж, энэ талаар тодорхойлолт гаргаж өгнө үү” гэжээ. Энэ албан бичгийн хариуг АТГ-аас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байна. Энэ бичигт “Таны албан бичгүүдийг хүлээж авч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.12т заасны дагуу хянан үзлээ. Уг албан бичигт дурдсан иргэд тантай хамаарал бүхий этгээд гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал” гэх компанитай холбоогүй, тэндээс 5 сая ам.доллар авсан, гадаадын иргэнийг нухаад чандарлачихсан гэх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХХК бүгд шалгаад тогтоочихсон гэсэн үг. “Худлыг мянга давтахаар үнэн болдог” гэсэн үг бий. Тиймээс Д.Амарбаясгалан нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандаж эхэлсэн бөгөөд “Гранд Экстернал Инвестер” ХХК-д харьяалагддаг “uul.mn” сайтыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгчээ. Тус сайт “Д.Амарбаясгалан Н.Өнөрцэцэгтэй нүүрсний бизнес хийх зорилгоор хамтарсан компани байгуулсан, “Админерал” ХХК-д хувь эзэмшдэг, Х.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой” гэх мэт мэдээлэл бичсэн ч шүүх дээр нотолж чадаагүй тул залруулга гаргаж, нэр төрийг нь сэргээх 184/ШШ2024/01014 тоот шийдвэр гарчээ. Д.Амарбаясгалан дан ганц uul.mn сайтыг ч бус, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ерөнхий сайд Г.Занданшатарыг ч мөн шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэх хүсэлтээ гаргаад байгаа.

 

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

ФОТО: БНСУ-ын А зэрэглэлийн одуудын тансаг зэрэглэлийн костьюм хийдэг "Suit fabric"-ынхан Монголд

Уржигдар 16 цаг 27 мин

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Автозам, засвар арчлалтын компанийн 900 гаруй ажилтан 2026.03-р сараас хойш цалин аваагүй тул ажил хаяхаа мэдэгдлээ

Уржигдар 13 цаг 38 мин

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Уржигдар 13 цаг 15 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна

Уржигдар 10 цаг 58 мин

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

Мэдээллийн технологийн үндэсний паркийн данс нээгдлээ

2026-04-09

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

2026-04-09

“УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2026-04-09

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

2026-04-09

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-08

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

2026-04-08

Ц.Идэрбат: Хотын дарга Х.Нямбаатарт нөөцийн махны цэгүүдийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн 

2026-04-08

Б.Батцэцэг: Төрийн албан хаагчийн нэг өдөр зайнаас ажиллах журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ

2026-04-08

Дэлхийн алдарт “TOP CHEF” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

2026-04-08

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

Циркчид төв талбайд үнэгүй тоглох гэж байна

2026-04-08

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

2026-04-07

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2026-04-07

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

2026-04-06

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

2026-04-06

Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь

2026-04-06

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ

2026-04-07

Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

2026-04-06

Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

2026-04-07

С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

2026-04-08

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

2026-04-08

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

2026-04-06

холимог тулааны улс хоорондын багийн тэмцээн болох Black cup-д оролцохоор тулаанчид мордлоо

2026-04-06

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзжээ

2026-04-06

Сурталчилгаа