Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Яллагдагч Б.Э-г Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокуророос яллагдагч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэрч, хохирогчийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт байгаа гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
