Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Юхан-Кимберли компани нь байгаль орчныг хамгаалах чиглэлд "Уул, усаа ногоон байлгая" аяныг 1984 онд эхлүүлэн 50 сая гаруй мод тарьж, ой нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж иржээ.
Тус компани нь Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт нийт 3,250 га ойн түймэрт шатсан талбайг ойжуулж, 11,000,000 нарс мод тарьсан, ойжуулалтын дараах арчилгаа, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мөн 1,100 га таримал ойд арчилгааны огтлолтыг хийх замаар таримал ойн бүтээмж, тэсвэрлэх чадварыг сайжруулах төсөл, урт хугацааны мониторинг судалгаа хийж таримал ойн менежментийг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Юхан-Кимберли ХХК, MSD (Mongolia Star Distribution) Компанитай хамтран Тужийн нарсанд жил бүр 12га талбайг ойжуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, дурсгалын мод тарилаа.
Тус ажлын гүйцэтгэлийг орон нутгийн ойн мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
