Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах нь” төслийн хүрээнд "Хилийн хяналтын удирдлагын систем" дэд төслийн хөгжүүлэлтийг дуусган гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд ашиглахаар нэвтрүүлэлтийг эхлүүлээд байна.
Хилийн хяналтын удирдлагын цахим системийн нэвтрэлт эхэлсэнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтсээс төслийг гүйцэтгэгч Интерактив ХХК-тай хамтран харьяа гаалийн газар, хороодын хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтын 103 гаалийн /ахлах/ улсын байцаагчдад цахим болон танхимын сургалтыг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, уг системийг гаалийн хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах, анхаарах асуудлын талаар сургалт, мэдээлэл өглөө.
"Хилийн хяналтын удирдлагын систем” -ийг нэвтрүүлснээр гаалийн хорио цээрийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан цаасан суурьтай бүртгэлүүдийг цахимжуулж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд өгөгдлийн санг үүсгэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай шаардлагатай мэдээллийг солилцох, хилийн нэвтрэх цэгт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авах, хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн аргачилсан заавраар гүйцэтгэх, хязгаарлагдмал хүний нөөцийг үр дүнтэй ашиглах, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, бизнесийн орчинг дэмжих зэрэгт чухал ач холбогдолтой юм.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
