ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Улаанбаатар хот, 2025 оны 11 дугаар сарын 11– Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран гэр хорооллын өрхүүдийн амьдрах нөхцлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийг Чингэлтэй, Баянгол дүүрэгт хэрэгжүүлж, нийт 1391 айл өрхөд дулаалга, агаар сэлгэлийн багцыг хүргэлээ. НҮБ-ын Хүүхдийн Сангаас гадаад болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол гэрт амьдардаг өрхүүдэд зориулсан гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП (CHIP) бүтээгдэхүүнийг нийслэл болон аймгуудад амжилттай нэвтрүүлж, өргөжүүлж
байгаа билээ. ЧИП багцыг 2019 оноос хойш 13 аймаг, 3 дүүрэгт нэвтрүүлж, өнөөдөр 5000 гаруй айл өрх хэрэглэж байна. Түүнчлэн, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн 25 цэцэрлэгийн 42 гэр бүлэгт ЧИП багцыг суурилуулснаар дотор орчны агаарын бохирдлоос үүдэлтэй бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг бууруулах, ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд эерэгээр нөлөөлж байна.

Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийн хүрээнд ЧИП багцаас дулаалга, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүнийг авч, өрхүүдэд хүргэж байгаа юм. “Дулаан гэр, эрүүл ирээдүй: Амжилт, сургамж, боломж” зөвлөгөөн өнөөдөр болж, дээрх төслийн үр дүн, сургамж, сайн туршлагыг дүүрэг, хороо, хэсгүүдтэй хуваалцаж, түнш байгууллаг, өрх айлуудын санал, хүсэлтийг сонсож, цаашид сайжруулах, зайлшгүй хийх шаардлагатай ажлын талаар хамтран ярилцлаа. “Нийслэлээс бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. НҮБ-ын Хүүхдийн Сан монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багцыг нэвтрүүлээд, хэрэгжүүлээд 5 гаруй жил болж байна. Энэ багцын ачаар олон мянган айл өрх, гэр цэцэрлэгийн хүүхдүүд нүүрсгүй, эрүүл аюулгүй орчинд өсөж амьдрах боломжтой болсон” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.

Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
