Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. НИТХ-ын Хүний хөгжлийн хорооноос өнөөдөр хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах сэдвээр шалгарсан нийт 20 оюутан буюу хоёр төслийн багт тэтгэлэг гардууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Б.Сэмжидмаа, Б.Ану-Үжин нар “Сэцдийн наадгай”, “Би дагахгүй” багуудын төслийн танилцуулгыг сонсож, өөрсдийн туршлагаас хуваалцаж ментороор ажиллалаа. Мөн нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн удирдлагууд, сурагчид, Монголын сурагчдын холбооны төлөөллүүд оролцлоо.
Дээрх багууд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах хүрээнд хүүхдийн хулгайн эсрэг “Би дагахгүй” дуу зохиож, бага ангийн сурагчдад зориулсан гарын авлага гаргасан нь төлөөлөгчдөд нэлээд сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
