ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Ахмад настнууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож уртасгахыг шаардаж өнөөдөр Төрийн ордны баруун хаалган дээр жагсаж байна. Энэ арга хэмжээг ойрын хугацаанд авахгүй бол ахмад настнууд бие даан амьдрах боломжгүй болно гэдгийг тэд онцолж буй.
Ахмад настан, “Энд өнөөдөр зөвхөн тэтгэврийн зээлийг 36 сараар сунгаж өгөхийг шаардаж тэтгэврийн зээлтэй 289 ахмадын төлөөлөл жагсаж байна. 2026 онд ахмадын тэтгэвэр 1,5 сая төгрөг болно гэж дарга нар хэлсэн. Тиймээс бид өнөө маргаашгүй тэтгэврийн зээлийн хугацааг 36 сараар сунгахыг банкнуудад үүрэг болгож өгөхийг шаардаж байгаа юм.
Одоо бол Худалдаа хөгжлийн банк 24 сар, Хаан банк 18 сар, Төрийн банк, Голомт банкнууд 12 сараар зээл олгож байгаа. Ахмадууд эдгээр банкнууд дээр очоод хугацааны асуудлыг хэлэхэд “Монгол банкнаас шийд ирээгүй байна. Хариу аваад ирвэл бид олгоно” гэж хэлдэг. Гэтэл Монгол банк “Бид долоодугаар сард шийдээ гаргасан” гээд хөдөлдөггүй. Тиймээс энэ асуудлаар өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ” гэлээ.
Мөн өөр нэг ахмад, “Ахмадууд бид тэтгэврийн зээлээрээ түлээ нүүрс, хоол ундаа бэлдэж өвөлждөг. Гэтэл одоо нүүрс түлээгээ авах ч мөнгөгүй ордны гадаа хөлдөж үхэх гээд зогсож байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч ээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гарч ирж ахмадуудаа сонсож, бодит байдалтай танилцаасай гэж хүсэж байна” гэв.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
