СОЁЛЫН САЙД Ч.УНДРАМ “MEF YOUTH 2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ЗАЛУУСЫН ИРЭЭДҮЙН УР ЧАДВАРЫН БОДЛОГЫН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ

СОЁЛЫН САЙД Ч.УНДРАМ “MEF YOUTH 2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ЗАЛУУСЫН ИРЭЭДҮЙН УР ЧАДВАРЫН БОДЛОГЫН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “M Bank Arena”-д зохион байгуулагдсан “Mongolian Economic Forum–Youth 2025: Ирээдүйн хөдөлмөр” арга хэмжээ “Rebuilding Trust: Co-Creating Mongolia’s Future” уриан дор болж, залуусын ирээдүйд зайлшгүй шаардлагатай ур чадвар, ажлын байрны чиг хандлага, нийгэм-эдийн засгийн шинэ боломжуудын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү арга хэмжээ нь Монголын эдийн засгийн форумын дэргэд зохион байгуулагддаг залуучуудын тусгай форум бөгөөд 19 орны төлөөлөл, олон улсын экспертүүд, төр, хувийн хэвшлийн 500 гаруй зочин, 2000 орчим залуустай хамтран ажилласан өргөн цар хүрээтэй уулзалт болсон юм.

 🟦 Хэлэлцүүлэг: “Ирээдүйн ажлын байр ба ур чадвар 2030”

Залуусын ирээдүйд шаардлагатай ур чадварын талаар өрнөсөн тус хэлэлцүүлгийг ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн үүсгэн байгуулагч Б.Батзориг чиглүүлж, “Гүнд Инвестмент” холдингийн Гүйцэтгэх захирал, Ж.Бат-Ирээдүй, СЭЗИС-ийн Доктор (PhD), Профессор Г.Батхуяг, Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч А.Энхбаясгалан, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар оролцож, технологи, олон салбарын нэгдэл, дижитал бүтээлч байдал, залуусын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, чадамжид суурилсан сургалтын хэрэгцээ, төрийн бодлогын чиглэл  зэрэг ирээдүйн ажлын байрын чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо.

Сайд Ч.Ундрам хэлэхдээ:

 

“Монголын эдийн засгийн форум сүүлийн жилүүдэд зохион байгуулагдахдаа залуучуудын тусгай арга хэмжээг хамтад нь зохион байгуулж ирсэн. Дэлхийн эдийн засгийн форум ч мөн адил залуучуудын арга хэмжээтэй байдгийг бид мэднэ. Ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой. Учир нь залуус бол улс орныг авч явах дараагийн үеийн төлөөлөл тул бодлогын түвшинд тэдний оролцоог хангах нь чухал гэж үзэж байна.

Миний хувьд залуусын өмнө тулгарч буй олон асуудлаас хамгийн чухал нь ажлын байрны асуудал юм. Судалгаанаас харахад залуучуудын 30–40 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажил эрхэлж чадахгүй байна. Ажил олгогчдын зүгээс залуус ажлын байрны шаардлагыг хангахгүй байна гэж үздэг бол, залуучуудын зүгээс тухайн ажлын байр нь тав тухтай орчин, суралцах боломж, хүний эрхэд нийцсэн харилцааг хангасан байхыг хүсдэг.

Харамсалтай нь, ажил олгогчид залуусыг цалин авч байгаагаар гол хэрэгцээ хангагдаж байна гэж ойлгох нь бий. Гэтэл залуучуудын хувьд цалин төдий биш, тэд өөрийгөө хөгжүүлэх, урам зоригтой ажиллах орчныг чухалчилдаг. Иймээс талуудын ойлголтын зөрүүг арилгах шаардлагатай байна.

Мөн залуусыг байгалийн ухаан, инженерчлэл, технологи, мэдээллийн технологид суурилсан мэргэжлүүд рүү чиглүүлэх төрийн бодлогыг цаашид идэвхтэй дэмжих шаардлагатай. Үүнээс гадна сургуулиа аль хэдийн төгссөн залуусыг чадамжид суурилсан сургалтад хамруулах замаар өнөөгийн технологийн эринд нийцсэн ажлын байртай байх, цаашлаад өөрсдөө компани байгуулж, санаачилга хэрэгжүүлэх боломжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг бид хэлэлцэж, санал солилцсон нь залуучуудад бодит үр нөлөөтэй, чухал хэлэлцүүлэг болсон гэж бодож байна.”

“MEF Youth 2025” арга хэмжээ нь залуусын дуу хоолойг төрийн бодлогын төвд хүргэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, мэдлэг, урам зориг, оролцоог нэмэгдүүлэх бодит талбар болж, шинэ үеийнхэнд итгэл төрүүлсэн, үр өгөөжтэй хэлэлцүүлэг, уулзалт боллоо.

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

10 цаг 48 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

12 цаг 28 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

13 цаг 50 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

14 цаг 45 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

18 цаг 58 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа