Бруклин Бекхэмийн гэр бүлийн замнал: Дэлхийн хамгийн шилдэг гэр бүлээс хагарсан харилцаатай гэр бүл болон хувирлаа
Компаниудынх нь тоо 100 хүрч, лицензүүдийнх нь тоо 10 давсан Б.Чойжилсүрэн сайд улсад жилд 30 тэрбумын татвар төлдөг
16, 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо
Олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав цахим хуудаснаа мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Айж байна, Бишээгийн Эрдэнэсүх нь 10-р сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон.
Гэвч хугацаанаасаа өмнө, 10-р сарын 30-нд “Надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан. Тэрэлжийн гүүрэн дээрээс баригдах үедээ Гаальтай Highlander маркийн автомашин дээр 0201УБК хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагынханд баригдаж хоригдсон байдаг. Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгааг харуулж байна. Хуулийн байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авч, шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж, бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох, Хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх, Ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмол тааралдах оролдлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна.
Хэрэв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн Бишээгийн Эрдэнэсүхтэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
