Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр бүр хүүхдээ анхаарч, хайрлая буюу “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулагдаж байна.
Уг аян орон нутагт өргөн хүрээгээр үргэлжилж байна. Тухайлбал “365 өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая” аяны нээлтийг Хөвсгөл аймагт Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуультай хамтран арваннэгдүгээр сарын 17-нд зохион байгуулж, 970 эцэг эх, сурагчид оролцжээ. 2025 онд гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2100 орчим байгаа боловч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар буурсан байна.
Сүүлийн хоёр жилийн судалгаагаар хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 24-26 хувьд хүрчээ. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэйг харуулж байна. “365 анхаарч, хайрлая” аяны хүрээнд мэдээлэл нөлөөллийн ажил болон хяналт шалгалт, хүүхэд эрсдэлтэй цэгүүдэд очиж ажиллах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон даяар явуулж байна.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
