Өрхийн эмч нарыг

Өрхийн эмч нарыг "чадваржуулж" дүүргийн эмнэлгийн ачааллыг багасгая

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эхчүүдийн гол зорьж очдог газар бол өрхийн эрүүл мэндийн төв. Гэвч өрхийн эмнэлэгийн эмч нарын чадварын асуудал шүүмжлэл дагуулсаар байна.

Учир нь зарим эмч харшил, уушгины хатгалгааг ч ялгалгүй тохирохгүй эмчилгээ бичиж өгсөн тохиолдол цөөнгүй гарчээ. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвд чадварлаг нарийн мэргэжлийн эмч ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Энэ талаар бид иргэдээс тодруулахад,

Тэд хэлэхдээ,

Иргэн Б: Ер нь чадвар муутай шүү дээ. Хаана ямар бичиг баримт хэрэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаж хяналтанд авах зэргийн мэдлэг хүртэл дутмаг. Ханиадтай хүүхдийг хүртэл мэддэггүй. Би хүүхдээ ханиад хүрэхэд нь өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэхэд буруу эм бичиж өгөх, цээж нь шуугисан байхад мэддэггүй юм билээ. Тиймээс өрхийн эмч нарыг чадварыг сайжруулах нь зөв юм болов уу гэж бодсон. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх анхан шатны эмнэлэг нь чадвартай байвал дараа дараагийн шатлалын эмнэлэгүүдийн ачаалал хүртэл буурна шүү дээ.

Иргэн Л: Өрхийн эмнэлэгээр үйлчлүүлэх дургүй. Яагаад гэвэл манай хамаатны дүүг буруу оношилсоноос болж олгой нь дотроо хагарч хүндэрсэн. Улмаар 10 гаруй цагийн маш хүнд хагалгаанд орж байсан удаатай. Хэрэв тухайн үед өрхийн эмч нар нь олгой гээд зөв оношилсон байсан бол дотроо хагарч хүндрэхгүйгээр жижиг мэм заслаар эмчлэх боломжтой байсан гэж эмч нар хэлж байсан. Буцаад өрхийн эмнэлэг дээрээ ирэхэд манайд үзүүлсэн гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр чадваргүй гэдгээ өөрсдөө ч мэддэг байх.

Иргэн Х: “Өрхийн эмч нар дүүргийн эмч нараа гүйцэхгүй гэж боддог. Манай хүүхдүүд ханиад хүрлээ гэж бодоход би дүүргийн эмнэлэг рүүгээ эхлээд явдаг. Өрх дээр очихоор яг өвчнөө эмчлэх эм бичиж өгч чаддаггүй. Чадвар нь сул” гэлээ.

Өрхийн эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо сайн байвал хүн амын дундаж наслалт нэмэгддэг гэж олон улсад үздэг юм билээ. Гэтэл өрхийн эмнэлэгийн эмч нар туршлага, мэдлэг хомс учраас иргэд ихэвчлэн шууд дүүргийн эмнэлэг бараадан ачааллыг улам нэмэгдүүлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг болчихвол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах нь гарцаагүй.

Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт хуваарилж суулгачихаад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийдэг аппарат, тоног төхөөрөмжөөр хангаад байвал үүнийг ямар эрүүл тогтолцоо гэх вэ. Уг нь эмзэг, өвчлөмтгий бүлгийнхэнд үйлчилдэг анхан шатны байгууллага нь хамгийн чадавх сайтай байх учиртай. Гэтэл Монголд хамгийн чадавх сул байгууллага нь өрхийн эмнэлэг болоод байна. Хатуухан хэлэхэд, хүүхэд, хөгшидгүй дадлагажигч эмчийн “тоглоом” болж байна.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

5 цаг 2 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

6 цаг 42 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

8 цаг 3 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

8 цаг 58 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

13 цаг 11 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа