Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй барьсан 22 гараашийг буулгаж, газар чөлөөлсөн 1200 м.кв талбайд дүүргийн төсвийн хөрөнгөөр эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, эмч, ажилтнуудын ажиллах, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Тус өрхийн эрүүл мэндийн барилга нь зоорьгүй 2 давхар бөгөөд нэгдүгээр давхартаа яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөө, хоёрдугаар давхартаа үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна талбайн тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоолыг байгуулсан байна.
Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажиллаж, ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
