ЗАЙСАНГИЙН ГҮҮРИЙГ 54 ЖИЛИЙН ДАРАА ХОС ГҮҮР БОЛГОЖ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, гүүрийг шинэчлэн зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан. Гүүрийн бүтээн байгуулалтад ЗМЗ ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуй нэгж шалгарч дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид 225 метр урт хос гүүр барьснаар дөрвөн эгнээ авто замаас ирэх ачааллыг саадгүй нэвтрүүлэх боломж бүрдсэн юм.

Зайсангийн хуучин гүүрийг 1971 онд буюу одоогоос 54 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.

content 3326 ЗАЙСАНГИЙН ГҮҮРИЙГ 5

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.