ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ ШИНЭЭР 3.6 КМ АВТО ЗАМ БАРИНА

ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС ЗАЙСАНГИЙН ГҮҮР ХҮРТЭЛ ШИНЭЭР 3.6 КМ АВТО ЗАМ БАРИНА

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина.

Тодруулбал, Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барих юм.
Уг авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Авто зам ашиглалтад орсноор Яармагаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх зам болон Яармагаас Зайсан хүртэлх уулын замын ачааллыг эрс бууруулах ач холбогдолтой.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.