Хүчирхийлэлд сэжиглэгдсэн Э.Билгүүн АНУ-ын Корнеллийн их сургуульд 100 хувийн буюу 1,2 тэрбумын тэтгэлэг авсан байжээ

Хүчирхийлэлд сэжиглэгдсэн Э.Билгүүн АНУ-ын Корнеллийн их сургуульд 100 хувийн буюу 1,2 тэрбумын тэтгэлэг авсан байжээ

Монгол залуусын бахархал амжилтын түүчээ болж дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэг Корнеллд тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг авч тэнцсэн 22-хон настай залуу их сургуулийн кампус дээрээ хүн хүчиндсэн гэмт хэргээр АНУ-д 25 жилийн ял сонсох болсон мэдээ гараад байна. Тэгвэл Э.Билгүүн сургуульд тэнцсэнийхээ дараа өөрийн сурлага, тэтгэлэг авсан талаараа “Залуус аа, алхам тутамдаа зөв ухаантай амьдарна шүү!!!” гэж бичиж байжээ.

Э.Билгүүн “Намайг Энхбаярын Билгүүн гэдэг. Би АНУ-ын Корнеллийн их сургуульд 100 хувийн буюу ₮1,2 тэрбумын тэтгэлгээр “Олон Нийтийн Эрүүл Мэнд” мэргэжлээр суралцаж байна. Дэлхийн топ сургуулиас идэх хоолоо хүртэл даалгадаг өндөр тэтгэлэг авах амархан байсан уу гэвэл үгүй ээ. 11 дүгээр ангиасаа эхэлж бэлдсэн хэдий ч хоёр жил завсарлага авч байж тэнцсэн.

Би Дарханд ЕБС-д сурсан. 11 дүгээр ангид байхдаа англи хэлээ сайжруулахаар зуны амралтаараа хотод очиж сурсан. Хотод аавынхаа найзынд амьдарна, тэгээд өглөө бүр 04:30 цагт босоод сургууль руугаа алхана. Тэгж байтал ковид гараад Дархан ч буцаж чадалгүй хотод гацаад айлд хоёр сар амьдарсан даа. Товчхондоо ийм, тэгээд IELTS, SAT оноо авах, сайн дүнтэй төгсөх, дадлага ажил, сайн дурын ажил хийх, хэдэн зуун үгтэй эсээнүүд бичих гээд л маш олон зүйлсийг амжуулах шаардлагатай байсан.

12 дугаар ангиа төгсөх жил Америкийн топ сургуульд сурна гээд шийдчихсэн, ангиасаа ганцаараа ЭЕШ өгөөгүй. Гэхдээ өгдөг ч байж уу гэж харамссан өдөр бий. Эхний жил 20 сургуульд материалаа илгээгээд гурваас нь тэнцсэн хариу авсан. Нэг нь лав жилийн 30 мянган ам.доллар төлөх шаардлагатай байсан учраас боломжгүй тул больсон. Дахиад нэг жил өнжлөө. Надад хоёр л сургуулийн сонголт үлдсэн, нэг нь Корнелл. Энэ сургууль дүн бас эсээг чухалчилдаг. Корнелл рүү би нийт дөрвөн эсээ илгээсэн. Хамгийн сүүлд өөрийгөө илэрхийлэх 650 үгтэй эсээ үлдчихсэн, үүн дээрээ л төвлөрөөд байлаа.

Би өөртөө их итгэлтэй байсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сарын 8-нд АНУ-руу ниссэн. Тэнд очсон хойноо submit товч дараад Корнелл руу материалаа илгээлээ. Ингээд АНУ-ын Weber State University-д хаврын семестрээс нь эхлээд сурсан юм. Хажуугаар нь өдөр бүр 16:00-22:00 цагийн хооронд ажил хийнэ, мөнгө цуглуулна.

Хариу гарах өдөр том хот руу метрогоор очоод, сэтгэл санаагаа бэлдээд гадуур яваад л, тэнд байдаг монгол хоолны газраар үйлчлүүлээд сууж байлаа. Орой 7 цагт хариу гарах байсан юм. Тэнцсэн хариугаа хараад л “Хүүе ээ, би Корнеллд орчихлоо шүү дээ” гээд л орилсноо санаж байна. Гэхдээ Корнеллын санхүүгийн дэмжлэгийн хариу нь нэг өдөр зэрэг ирдэггүй, 2-4 долоо хоног хүлээх хэрэгтэй юм билээ. Ингээд дахиад хүлээлээ, хариу ирсэн. Family contribution 0, student contribution 0. Ингээд л жилийн $93500, дөрвөн жилийн $375 мянга, төгрөгөөр ₮1 тэрбум 200 саяын тэтгэлгээр дэлхийн болон олон нийтийн эрүүл мэндийн шинжлэх ухааныг судлан суралцаж байна. Яг нийтийн эрүүл мэнд биш түүний үндсэн шинжлэх ухааныг судалдаг гэсэн үг. Зарим тэтгэлэг зөвхөн сургалтын төлбөрийг нь даадаг, харин миний авсан тэтгэлэгт дотуур байрны жилийн төлбөр $12000, эрүүл мэндийн даатгал $4 мянга, өдрийн танхимын төлбөр $7 мянга гээд бүхий л зардал багтдаг.

Гадаадын аль нэг сургуульд тэтгэлэгтэй суралцахаар шийдсэн залууст өөрийн туршлагаасаа зөвлөхөд эрт л эхлэх хэрэгтэй. АНУ-д наймдугаар ангиа төгсөөд есдүгээр ангид орох зунаас эхэлж бэлддэг юм билээ, учир нь тэтгэлэгт 9-12 дугаар ангийн дүнг чухалчилдаг.

Тэгээд 7 хоногийн 3 өдөрт биш өдөр болгон бэлдэх хэрэгтэй. Зарим хүн намайг тэнэг юм шиг тууштай гэдэг. Би фитнест явдаг юм. Учиргүй гоё биетэй болох гээд байгаадаа биш гол нь өдөр болгон явах, өглөө болгон яг нэг цагт босох, нэг аяга кофе уух л чухал юм. Тууштай байдал хүнийг шагнадаг гэж боддог” гэж бичиж байжээ.

 

 

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

5 цаг 0 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

6 цаг 40 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

8 цаг 2 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

8 цаг 57 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

13 цаг 10 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа