Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Европын холбооны санхүүжилтээр Co:Brand хамтран зохион байгуулсан “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдаан амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Хакатон уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан 15 баг цахим орчинд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчны хүндэтгэлтэй, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр өөрсдийн дэвшүүлсэн санал санаачилга, шинэлэг шийдэл буюу судалгааны ажлынхаа талаар танилцуулга хийж, мэдээлэл өгөв.

Ингэснээр “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдааны шүүгчдийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Med glitch guard” баг, дэд байрт Spice Girls” баг, гутгаар байрт “Eba” баг тус тус шалгарлаа.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
