Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Б.Цэрэндорж, Н.Болормаа нар нь “Залилах” гэмт хэрэгт, Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь “Залилах” болон “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдсон.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарт хөөн хэлэлцэх хугацааг ялгаатай байдлаар хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Цэрэндоржийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ нарын “шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хохиролтой холбоотой гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
