М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

М.ЦОЛМОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮР ДҮН БА ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

– Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр танай газар ямар гол ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

– Засгийн газар дахь хяналтын тухай хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлан мэдээллийг нэгтгэх, үр дүнд үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг дүгнэх журмыг Засгийн газар батлахаар тодорхой заасан байдаг. Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор гурван чухал журмыг батлуулсан. Үүнд: “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам” багтаж байна.

Эдгээр журам хэрэгжиж эхэлснээр төрийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнг мэдэгдэхүйц сайжруулж, зорилго, зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх ил тод, хариуцлагатай тогтолцоо бүрдэж байна. Түүнчлэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хууль тогтоомж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих харилцааг илүү тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нөхцөл бүрдсэн.

– Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр яг ямар бодит ажил хийгдсэн бэ?

– Манай газар хуульд өгөгдсөн бүрэн эрхийн дагуу төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл, зохицуулалтын үр нөлөөг сайжруулах чиглэлээр хяналт-шинжилгээ, процессын дүн шинжилгээ хийдэг. Үүний нэг томоохон жишээ нь “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг өөрчилж, шинэчилсэн юм.

Бид энэхүү журамд процессын зураглал хийж, гаалийн улсын ахлах байцаагчид 49 заалтаар эрх олгосон нь хуулиас давсан, үзэмжээр шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байсаныг тогтоож, тэдгээрийг хасах санал хүргүүлж, журмыг шинэчилсэн.

Мөн хугацаагүй байсан бүхий л алхам, үйлдлүүдийг хугацаатай болгосон. Тухайлбал хяналт шалгалтын хугацаа тодорхойгүй байсан бол шинэ журмаар 24 цагийн дотор гүйцэтгэх зохицуулалтыг тусгасан.

Дүн шинжилгээнээс үзэхэд, өмнөх нийт 85 алхмаас 19% нь биечлэн, 21% нь цаасаар, 28% нь цахимаар, 32% нь тодорхойгүй хэлбэрээр хийгддэг байжээ. Одоогийн мөрдөгдөж байгаа журмаар нийт алхам 85-аас 72 болж багассан ба цахимаар хийгдэх үйлдлийн хувь хэмжээ 57%-д хүрч, тодорхойгүй байсан алхмууд 27-оос 5 болж бууруулсан нь төрийн үйлчилгээг сайжруулсан томоохон ахиц болсон гэж үзэж байна.

– Бусад байгууллага, ялангуяа нийслэлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

– Бид хууль, эрх зүйн чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай нягт хамтран ажиллаж байна. Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэгдсэнээр нийслэлийн газар зохион байгуулалтын тогтолцоонд томоохон дижитал шинэчлэлүүд хийгдсэн.

Шинэ журмаар:

  • Газар эзэмших, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэх боломж бүрдсэн;
  • Иргэний бүрдүүлдэг 15 гаруй төрлийн бичиг баримтыг QR кодтой цахим хэлбэрт шилжүүлж, төрд хадгалагдаж буй мэдээллийг иргэдээс дахин шаардахгүй болсон;
  • Газартай холбоотой 40 гаруй үйлчилгээ И-Газaр систем, И-Монголиа портал болон нийтийн киоскоор авах боломжтой болсон;
  • Өмнө нь ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж удааширдаг байсан шийдвэрлэлтийг хариуцсан албан хаагч цахимаар шийдвэрлэдэг болгосон;
  • Байгууллага хоорондын мэдээлэл солилцоо бүрэн цахим хэлбэрт шилжсэн зэрэг үр дүнд хүрээд байна.

Эдгээр өөрчлөлт нь нийслэлийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмж, хурдыг мэдэгдэхүйц сайжруулсан.

–Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга ямар байна вэ? Судалгааны үр дүнгээс онцлох зүйл юу байна?

– Иргэдээс сүүлийн 3 жил Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын дүн шинжилгээ хийсэн. Нийт өргөдлийн 7% нь гомдол, 36.5% нь хүсэлт байсан бөгөөд хамгийн их давтамжтай асуудал нь газар чөлөөлөлттэй холбоотой байсан. Нийслэлийн Засаг Даргын тамгын газарт судалгааны тайланг танилцуулахаар бэлтгэн ажиллаж байна. Үүний үр дүнд холбогдох хууль тогтоомж, журам шинэчлэгдэж, нийслэлийн иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ гэж төлөвлөж байна.

– Хүний эрхийн хүрээнд танай газар ямар ажил эрхэлдэг вэ? Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай уялдаатай ажилдаг уу?

– Манай байгууллага төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Энэ нь эцсийн дүндээ иргэд төрийн үйлчилгээ авахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна уу, төр чиг үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг хянах үйл ажиллагаа юм.

Иймд бид энэ чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-той хамтран ажиллах төлөвлөгөө баталсан. Мөн төрийн хяналтын давхцлыг багасгах, мэдээллийн урсгалыг оновчтой болгохын тулд өргөдөл, гомдлын мэдээллийг байгууллага хооронд солилцох тогтолцоог бүрдүүлж байна.

Тухайлбал, барилга, байгууламжийн ажлаас шөнийн цагаар үүсэх дуу чимээтэй холбоотой иргэдийн гомдлын хүрээнд ХЭҮК-той хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, хариуцлага ногдуулах боломжтой эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргасан. Энэ нь иргэдийн амгалан тайван орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн ажил юм.

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

3 цаг 25 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

5 цаг 5 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

6 цаг 27 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

7 цаг 22 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

11 цаг 35 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Өчигдөр 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Өчигдөр 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Өчигдөр 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Өчигдөр 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Өчигдөр 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өчигдөр 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Өчигдөр 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Өчигдөр 14 цаг 06 мин

Сурталчилгаа