ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЛАБОРАТОРИЙГ ИСПАНИЙН УЛСЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ УРАГШЛУУЛНА

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЛАБОРАТОРИЙГ ИСПАНИЙН УЛСЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ УРАГШЛУУЛНА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Испани улсын “IBERTEST” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

content 3460 Лаб1

Уулзалтын үеэр талууд “Газар хөдлөлтийн лаборатори байгуулах төсөл”-ийг Испани Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх боломж, техникийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцож, төслийн суурь бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тогтов.

content 3460 Лаб

Мөн компанийн зүгээс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын бүтээц хийц, материалын бат бэхийн сорил, туршилтын чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, лабораторийн тоног төхөөрөмжийн хөгжлийн шийдлийг танилцуулав.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.