Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
МҮХАҮТ-аас жил бүр нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2025” ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд "М-Си-Эс" группийн 5 компани шилдэг энтрепренер шагнал хүртжээ. Тодруулбал, "Энержи Ресурс", "М-Си-Эс Кока-Кола" ХХК Оны онцлох аж ахуй нэгжээр шалгарч, мөнгөн меркури цомын эзэд болсон бол "Тотал Дистрибюшин" компани Тээвэр логистикийн салбар, "Мэтагро" компани Хөдөө аж ахуйн салбар, "М-Си-Эс Проперти" компани Барилга угсралтын салбарын Энтрепренерээр шалгарч, хүрэл меркури цомыг хүртсэн байна.
М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд 2025 онд байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан Тогтуун ундааны Асептик үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Цагт 36 мянган ширхэг жүүс, цай, спорт ус, кофе зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь Кока-Кола компанийн бүс нутагтаа анхдагч хуурай технологид суурилсан асептик үйлдвэр бөгөөд шинээр 50 ажлын байр бий болгожээ.
Энержи Ресурс компани нь нийгмийн сайн сайхны төлөө ашгийн бус үйлсэд бодит хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрийн хүрээнд 21 тэрбум төгрөгийг энэ 2025 онд зарцуулжээ. Үүнээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Шинэ Хархорум хотод ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 40,000 мод мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагаар тариулан, арчилгаа тордолгоо, усалгааны бүх зардалд 2,3 тэрбум төгрөг зарцуулсан байна.







Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
