Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс ямар, ямар хууль, шийдвэрүүд хэрэгжиж эхлэх вэ. Тухайлбал, багш, эмч нарын цалин нэмэгдэх Төсвийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлнэ. Хуулиар эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэрүүд шинээр тусгагдсан. Ингэснээр багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувь буюу 742 мянган төгрөгөөр, арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ирэх 2026 онд багшийн цалинг 70 орчим хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр төсөвт 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй.
Тэгвэл эмч, ажилтны үндсэн цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1 хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтааж 75 хувь нэмэгдүүлэхээр болсон гэдгээ зарласан байдаг бөгөөд цаашдаа 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
